“Facebook” компанид дөрвөн монгол залуу ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Бидний амьдарч буй цаг үеийг “Мэдээллийн эрин зуун” хэмээн нэрлэж байна. Цахим ертөнцийн цахилсан хөгжил дэлхий нийтийг байлдан дагуулсаар...

Яг энэ цаг үед Сан-Франциско дахь “Цахиурын хөндий”-д байршин мэдээллийн технологийн “тархи” нь болж буй олон компанийн нэг “фейсбүүк” компанид дөрвөн монгол залуу ажиллаж байна. Хэр баргийн хүний хийж чадахааргүй ажлыг Монголын маань залуус амжилттай хийж байгаагаар нь бид бахархахгүй байхын аргагүй. Тэдгээр залуусыг Н.Мэргэн, Э.Хонгор, О.Өлзийбаяр, н.Сайнбаяр гэдэг. Өдгөө Н.Мэргэн Европт ажиллаж байгаа бол Э.Хонгор, О.Өлзийбаяр нар АНУ-ын Калифорни муж дахь төв оффист, н.Сайнбаяр Нью-Иорк-д тус тус ажиллаж байна.

Монгол залуус энэ салбарын орон зайд “хүч түрэн” орж эхэлсний нотолгоо нь энэ юм. Дэлхийн хэмжээнд сэтгэх, бодох, хөгжих хамгийн гол гарц, боломж нь монгол залуусын үнэлэгдэх чадамж билээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.235.198) 2017 оны 10 сарын 13

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597, емэйл:incorvuz@mail.ru

0  |  0
Top