Трамп: Иран улс Хойд Солонгостой нийлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Иран улс зургаан гүрний хооронд 2015 онд байгуулсан цөмийн зэвсгийн асуудлаарх хэлэлцээрийг мөрдөхгүй байна” гэжээ. Харин олон улс түүний эсрэг байр суурьтай байна. Иран улс гэрээний үүргээ биелүүлж байгаа учир тус улсад хатуу хандахаа болихыг Трампаас хүсч буй эрх баригчид ч байгаа аж. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Трампын мэдэгдлийн дараа “Манай улс хэлэлцээрийг бүрэн дагаж мөрдөж байгаа. АНУ дангаараа олон улсын хэлэлцээрийг хүчингүй болгож чадахгүй. Трамп энэ хэлэлцээрээс гарвал улс орноо олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлах болно” гэлээ.

Иран улс хэлэлцээрийг дагаж мөрдөж байгааг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ ч нотолсон талаар “RT” агентлаг мэдээлэв. Харин Трамп өчигдөр Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж байж болзошгүй, мөн Хойд Солонгостой цөмийн гэрээ байгуулсан байж магадгүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Иран олон улсын хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа эсэх талаар АНУ-ын Ерөнхийлөгч гурван сард нэг удаа мэдэгдэл хийх юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(202.70.46.213) 2017 оны 10 сарын 14

Иран руу худлаа дайрч байна Трамп.

0  |  0
zochin(202.9.41.229) 2017 оны 10 сарын 14

Trumpiin zuv ch yum biluu, Iran ayultai oron

0  |  0
Top