Пак Гын Хэ суллагдсангүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 14

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлан саатуулах хугацаа энэ сарын 16-нд дуусах байсан билээ. Гэвч түүнийг нотлох баримтыг устгаж магадгүй гэж үзэн Сөүл хотын тойргийн шүүх үргэлжлүүлэн хоёр сараар хорих шийдвэр гаргасан талаар “RT” агентлаг мэдээлжээ.

Авлигын хэргүүдэд холбогдон огцорсон түүнийг дахин нэгэн компанийн авлигын хэрэгтэй холбоотой гэж сэжиглэж байгаа аж. Дотны найз Чой Сун Шилдээ төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг харуулсан гэж буруутгагдаж эхэлсэн түүний хэрэг сүүлдээ БНСУ-ын том компаниудын авлигын дуулиантай холбогдсон билээ. Тийнхүү түүнийг хугацаанаас нь өмнө огцруулж, БНСУ-ын Ерөнхийлөгчөөр Хойд Солонгосоос дүрвэж Өмнөдөд ирсэн гэр бүлээс гаралтай Мүн Жэ Ин сонгогдсон юм. Түүний нэр хүнд өндөр биш ч бас муугүй Ерөнхийлөгч гэж судлаачид үздэг.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.136) 2017 оны 10 сарын 16

Монгол улсад бол энэ хэрэг үү үүнийг хэрэг гэж үзвэл Манайд хэрэгтэн болохгүй хүн байна уу

0  |  0
Бат(66.181.185.12) 2017 оны 10 сарын 15

Аль ч улс хэрэг хүлээлгэхийн тулд хэргийг нотлохын тулд удаан хугацаагаар хорьдог нь байдаг л үзэгдэл юм шүү дээ. Манайх чинь бараг хамаатан нь хамаатныхаа хэргийг нуун далдалж болохыг зөвшөөрөө биз дээ.

0  |  0
иргэн(202.179.31.36) 2017 оны 10 сарын 15

Солонгос хүн албан тушаал, ашиг хонжооны төлөө ах дүү аав ээжийгээ ч алахад бэлэн хүмүүс гэдгийгээ түүхт амьдралаа харуулсан кинондоо тодоос тод харуулсан байдаг. Хамгийн хүн чанаргүй ард түмэн гэдгээ бүтээсэн киногоороо өөрсдөө дэлхийд зарласан улс

0  |  0
Монголчуудаааа(202.70.46.213) 2017 оны 10 сарын 14

БНСУ ямар шударга улс болохыг хар, суралц.

0  |  0
Top