Энэтхэг улсад нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Энэ бол хоёр настай бар эрэгтэй хүнийг барьж идсэн хэрэг юм. Иймд хүний аминд хүрсэн барыг буудаж хөнөөх тушаалыг Махараштра мужийн шүүхээс гаргасан. Уг мэдээллийг “ВВС” мэдээллээ.
Харин түүнийг хөнөөх гэтэл амьтдын эрхийн байгууллага эсэргүүцэж байгаа юм. Тэд барыг унтуулсны дараа өөр газарт шилжүүлэхийг хүсч байгаа юм. Хэрвээ түүнийг өөр газарт тавих юм бол шилжүүлсэн нутгийн иргэд аюул нүүрлэх юм байна.
Түүнчлэн тус мужид долдугаар сард баранд хоёр хүн бариулж амиа алдан, дөрвөн хүн гэмтэж байсан аж.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 8 )
Хэдэн барыг алж хядаж байгаа билээ. Хэдэн хүн барьж идээл биз. Тэртэй хэдэн тэрбумаараа л язганаж байна. Бар ховордож хүн ихдэж байна.
Хятад, Энэтхэгүүдийг идэхэд зүгээр зүгээр
Araatan bol araatan baigald n tabi alaad yadgiin
Алаач