Хятад улс цөмийн орон болж, Бостоны эмнэлэгт анх удаа наркозтой мэс засал хийсэн өдөр

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Өнөөдөр 2017 оны аравдугаар сарын 16-ны өдөр. Бид 2017 он гарсаар 289 өдрийг өнгөрүүлсэн бол шинэ он гарахад 76 хоног үлдээд байна. Ингээд та бүхэндээ аравдугаар сарын 16-ны энэ өдөр дэлхий дахины түүхийн хуудаснаа ямар үйл явдал болж байсан талаар түүвэрлэн хүргэе. Өнөөдөр Олон улсын хүнсний бүтээгдэхүүний өдөр. Мөн Дарга нар болон Мэдээгүйжүүлэгч эмч нарын олон улсын өдөр тохиож байна. Түүнчлэн Армени улсад Хэвлэлийн өдөр болж байгаа аж.

Онцлох үйл явдлууд


1813 оны энэ өдөр Германы Лейпциг хотод “Үндэстнүүдийн тулаан” эхэлж, аравдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилсэн байна. Энэ дайнд Франц, Польш, Австри, Прусс, Орос болон Шведийн цэрэг оролцжээ. Тулаан Наполеоны армийн маш их хохиролтой ялагдлаар дууссан байна.


1824 оны энэ өдөр Александр Сергеевич Пушкин алдарт “Евгений Онегин”-ийхоо гуравдугаар хэсгийг дуусгаж байжээ. Дуурь, жүжиг, кино болон дэлхийд алдаршсан энэхүү шүлгэн романаа Пушкин найман жил орчмын хугацаанд бичсэн гэдэг.


1846 оны энэ өдөр АНУ-ын Бостоны эмнэлэгт анх удаагаа наркоз хэрэглэн мэс засал хийж байв. Тиймээс энэ өдрийг Олон улсын мэдээгүйжүүлэгч эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг байна.


1964 оны энэ өдөр Хятад улс анхны цөмийн туршилтаа хийсэн байна. Хятадууд 1950 оноос ЗХУ-ын тусламжтайгаар цөмийн зэвсэг бүтээж эхэлсэн гэдэг. Харин 1960-аад оны эхээр хоёр орны харилцаа муудаж, ЗХУ тусламжаа эргүүлэн татсан ч Хятад цөмийн гүрэн болж чадсан нь энэ юм.


1982 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Шульц НҮБ-аас Израилийг хасах юм бол Америк ч гэсэн энэ байгууллагаас гарахыг мэдэгдэж байжээ.

Энэ өдөр төрсөн алдартнууд


1841 оны энэ өдөр Японы улстөрч, нийгмийн зүтгэлтэн, тус улсын анхны Ерөнхий сайд Ито Хиробуми,


1854 оны энэ өдөр Ирландын зохиолч Оскар Уайльд,


1863 оны энэ өдөр Английн улс төр, нийгмийн зүтгэлтэн, Нобелийн энх тайвны шагналт Жозеф Остин Чемберлен,


1927 оны энэ Германы зохиолч, уран барималч, зураач, утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Гюнтер Грасс,


1958 оны энэ өдөр Америкийн жүжигчин, кино найруулагч Тим Роббинс нар мэндэлж байжээ. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.70.46.222) 2017 оны 10 сарын 16

Narkoz-ni neelt hamgiin aguu ni

0  |  0
Top