Осама бен Ладены өв хөрөнгө Суданд байдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

АНУ-ын Тагнуулын төв газар Осама бен Ладены хувийн бичгүүдийг дэлгэжээ. “Аль-Каида” алан хядах бүлэглэлийн толгойлогч агсны нууц бичиг баримт, захидал, тушаал зэрэг нь түүнийг устгах ажиллагааны явцад АНУ-ын тусгай албаныхны гарт орсон байдаг. Бен Ладеныг 2011 Пакистанд байхад нь бүслэн авахад олдсон түүний яриа, тэмдэглэл, гэр бүлийн гишүүд болон ойр дотныхондоо бичсэн захидал, тушаал зэрэг нийт 113 бичиг байгаа аж.

Дэлхийн №1 алан хядагчийн гараараа бичсэн тушаалуудын зарим дээр нь он, сар, өдөр байхгүй аж. “RT” агентлагийн мэдээлснээр, “Аль-Каида”-гийн лидер нэг тушаалдаа ахаасаа 12 сая доллар хүлээн авснаа бичээд Суданд байгаа өөр 29 сая долларыг захиран зарцуулаарай гэсэн байжээ. Осама бен Ладен 1991-1996 онд Суданд амьдарсан юм. Түүний энэ өв хөрөнгө одоо Суданд байгаа аж.

Дэлхийн №1 гэмт хэрэгтэн Осама бен Ладеныг 2011 оны тавдугаар сард Пакистан улсын Абботабад хотноо устгасан юм. Үүнээс хойш “Аль-Каида” бүлэглэлийг Аяман аль-Завахири гэгч удирдаж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болдоо(202.70.46.222) 2017 оны 10 сарын 16

АНУ энийг алсан нь харин оносон шийдвэр.

0  |  0
Top