Хятадад 1.34 сая доод түвшний албан тушаалтныг авлигын хэрэгт шийтгэжээ

2017 оны 10 сарын 17

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин 2013 онд авлигатай эрчимтэй тэмцэх кампанит ажил эхлүүлснээс хойш 1.34 сая орчим доод түвшний албан тушаалтныг авлигын хэрэгт шийтгэжээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Шийтгэгдсэн хүмүүсийн 648000 нь тосгоны түвшний албан хаагчид бөгөөд жижиг авлигын хэргүүдэд холбогдсон хэмээн өнгөрсөн ням гарагт Сахилга батыг хянан шалгах хорооноос мэдээлжээ.

Түүнчлэн дээд түвшний албан хаагчдын авлигын хэргүүдийг ч энэ хугацаанд цөөнгүй шалгаж шийдвэрлэсэн байна. Тухайлбал өнгөрсөн наймдугаар сард Хятадын Сангийн сайдыг гэм буруутай гэж үзэн, мөрдөн байцаалт явуулж байгаа бол есдүгээр сард Ерөнхийлөгчийн шууд удирдлагад ажилладаг Цэргийн төв хорооны удирдах албан тушаалтныг авлигын хэргээр баривчилжээ.

Ши Жинпин “Бар ба Ялаа” хэмээх дээд болон доод бүх түвшний албан тушаалтныг шалгах компанит ажлыг өөрийн таван жилийн ажлын төлөвлөгөөний гол бодлого хэмээн зарласан. Энэ сарын дундуур эхлэх /2017.10.18/ Хятадын Коммунист Намын удирдлагуудын 19 дэх удаагийн хуралд тэрбээр төрийн удирдлагын эрх мэдлийг хуваарилж, өөрийн хэрэгжүүлж буй бодлогоо бататгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.101.130) 2017 оны 10 сарын 17

Монголчууд ааа дэлхийд гайхагдсан баян уул уурхайтай, 60,70 сая малтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн монголчуудаа өрөнд бариулж өтөнд идүүлж, тарчилаан зовоож байгаа улс төрчид нэртэй луйварчидыг цаазын тавцанд аваачъя. УУЛ УУРХАЙГАА УХАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖСЭН ҮЕЭС ЭХЭЛЖ МОНГОЛЧУУД ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД УНАЛАА МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ!!!!!!!!??????

0  |  0
Top