“Apple” компанид дизайнераар ажилладаг анхны монгол бүсгүйг Пүрэвдоржийн Тэргэл гэдэг. Тэрээр шинээр худалдаалагдаад удаагүй байгаа “Apple” телевизийн дизайн дээр ажилласан бөгөөд өдгөө тус компанийн барьж буй 15 мянган хүний оффисийн зориулалттай барилгын интерьер дизайн, технологийн шийдэл дээр ажиллаж байгаа юм.
1992 онд төрсөн тэрээр найман настайдаа аав, ээжийгээ дагаж Америкт ирээд гадаадын охид суралцдаг дунд сургуулийг төгсчээ. Тэрээр зуны амралтаараа гурван сар “Apple”-д дадлага хийсний дараа хоёр жилийн гэрээтэй ажиллах санал хүлээн авчээ.
П.Тэргэл Монгол Улсынхаа хөгжилд гар бие оролцож, залуустай хамтарч шинэлэг зүйлс бүтээхийг хүсч мөрөөддөг бөгөөд өөрийгөө хөгжүүлж, бэлэн болсон цагтаа улс орондоо хувь нэмрээ оруулна гэсэн чин хүсэл тээж явдаг гэнэ.
2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/
Сэтгэгдэл ( 1 )
gadaadad garsan japan hytad solongos 3 zaaval ulsaa hogjuuldeg mongol afric 2 t tiim tarhi yaj baihiin