“Иран улс Ардчилсан Солонгостой цөмийн технологи солилцсон” гэсэн мэдээлэл НҮБ-ын илтгэлд гарч, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаныг Ираны эрх баригчид үгүйсгэлээ. Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Рамин Мехманпараст “Манай улс пуужингийн технологи БНАСАУ-д дамжуулаагүй. Бид баллистик пуужингийн төсөл дээр ажиллаж байга ань үнэн. Гэхдээ бидэнд гаднаас технологи авахааргүй, хангалттай сайн боловсон хүчин бий” гэж мэдэгдээд НҮБ-ын долоон шинжээчийн гаргасан илтгэлийг “захиалгатай” гэж нэрлэсэн байна. Тус илтгэлийг гарсны дараа БНХАУ ч бас “Албан ёсны бус” гэж мэдэгдэж байсан юм. Учир нь илтгэлд Иран БНАСАУ-ын хооронд БНХАУ зуучилдаг байж болох юм гэж дурдсан байсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )