Вьетнамд үерийн улмаас олон хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Вьетнамд үерийн гамшиг болж 75 хүн амиа алдаж, 30 орчим хүн сураггүй болжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт төв болон хойд бүс нутагт их хэмжээний хур тунадас орсон. Энэ талаар тус улсын Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх төвийн удирдах газраас мэдээлсэн байна.

Мөн энэ сарын 12-ны өдөр Хо Бин мужид нэгэн байшин нуржээ. Үүний улмаас байшин дотор унтаж байсан хүн амиа алдаж, таван хүн алга болсон харамсалтай осол гарсан байна. Одоогоор аврах багийн ажилчид сураггүй болсон иргэдээ эрэн хайх ажлаа үргэлжүүлж байгаа аж. Түүнчлэн 10 мянга гаруй гахай, үхэр, 301 мянган шувуу үхсэн талаар “ВВС” мэдээллээ.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top