Ник Вуйчич Путинтэй уулзаж, илүү их амарч бай гэж хэлэхийг хүсэв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Австралийн уран илтгэгч, зохиолч, төрөлхийн дөрвөн мөчгүй ч дэлхийн алдартнуудын нэг болж чадсан Ник Вуйчич “RT” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа Орост очиж залууст аз жаргалтай амьдрах тухай лекц унших болсондоо баяртай байгаагаа болон Ерөнхийлөгч Путинтэй биечлэн уулзахыг хүсч буйгаа хэлжээ.

Сочи хотноо Дэлхийн оюутан, залуусын фестиваль болж байгаа юм. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх фестивальд дэлхийн 180 орны 20 мянга гаруй залуус оролцож байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тэдэнтэй хийсэн уулзалтыг “RT” агентлаг шууд дамжуулсан билээ.

Ник Вуйчич “Би Оросыг хүндэтгэж явдаг. Эцэг эх маань энэ улстай адил соёл иргэншилтэй орон болох хуучин Югославынх. Оросуудын хоол, зочломтгой занд би дуртай. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ энэ улсад зохиогдох гэж байгаад баяртай байна” гэжээ. Ник фестивалийн үеэр Путинтэй уулзаж, илүү их амарч байхыг сануулах хүсэлтэй байгаа аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дина(202.70.46.222) 2017 оны 10 сарын 18

2уулаа мундаг хүмүүс.

0  |  0
Top