Швейцарийн алдарт “Victorinox” компаниас 2015 оны 10 дугаар сард зарласан хутганы дизайны уралдаанд Б.Эрдэнэчимэг гэж монгол бүсгүйн “Rainforest Walk” нэртэй хутганы дизайн шилдэг бүтээлээр шалгарчээ. Уг уралдаанд олон улсын уран бүтээлчдээс нийт 1024 бүтээл ирсэн бөгөөд мэргэжлийн баг шилдэг 40 бүтээлийг шалгаруулсан юм.
Ингээд шалгарсан бүтээлүүдийг “Victorinox” өөрийн сошиал хуудсанд байршуулж онлайнаар санал асуулга явуулахад шилдгийн шилдэг 10 бүтээлийг тэргүүлж, нэгдүгээр байрт орсон байна.
Ингэснээр монгол бүсгүйн ур ухаанаар бүтсэн бүтээл 2016 оны тавдугаар сард цөөн тоогоор үйлдвэрлэгдэн худалдаанд гарлаа. Б.Эрдэнэчимэг мултьмедиа дизайнерийн чиглэлээр Малайзид сургууль төгсөн Сингапур улсад мэргэжлээрээ ажиллаж байжээ. Тэрбээр одоо Канадын Монтреал хотод амьдардаг бөгөөд зураг, дизайны чиглэлээр ажиллаж байна.
2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/
Сэтгэгдэл ( 1 )
Mundag