Барууны хэвлэлүүд өнөөдөр Их Британийн хатан хааны гэр бүлтэй холбоотой нэгэн шуугианы талаар мэдээлжээ. Тус улсын угсаа залгамжлах ханхүүгийн гэргий Кейт Миддлтоны нагац ахыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилсан байна. Кейт Миддлтоны ээжийнх нь ах Харри Голдсмитийг эхнэрээ зодож байхад нь хүмүүс цагдаа дууджээ.
Тэрбээр эхнэрийнхээ нүүр рүү цохиж, эмэгтэй ухаан алдан унасан байна. Гүнжийн нагац ахыг шүүх хурал энэ сарын 31-нд болох аж.
Гэхдээ энэ хэргийн талаар Британийн хатан хааны ордноос болон Кейт Миддлтон өөрөө ч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Жирэмсэн түүнд ахынх нь үйлдсэн хэргийн талаар хэлээгүй байж магадгүй тухай Лондоны хэвлэлүүд мэдээлжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Сэтгэцийн өвчтэй болоод тэр нь ил гарч байгаа юм байлгүй
англичууд уг нь их хүмүүжилтэй хүмүүс, энэ хүн харин дүүгийнхээ нэрийг ч хөөдлөө дөө.