Афганистанд халдлагууд болж 60 гаруй хүний амь үрэгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 21

Афганистаны Кабул хот болон Гор мужийн сүмд урд шөнө халдлага болжээ. Халдлагаар 60 гаруй хүн амь үрэгдсэн талаар “RT” агентлаг мэдээллээ. Нийслэл Кабул хот дахь шийт шашны сүм рүү амиа золиослогч этгээд дайран орж тэсрэх төхөөрөмж дэлбэлсний улмаас 40 хүний амь үрэгдэж, 45 хүн шархаджээ. Тэгвэл Гор мужид суннит урсгалын сүмд мөн л амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэн байна. Энэ үеэр 20 гаруй хүн амиа алдаж, 10 иргэн шархаджээ.

Халдлагуудад “Исламын улс” бүлэглэлийг сэжиглэж байгаа аж. Хэт даврагч энэ бүлэглэл нь Афганд нууц газар үүрлэсэн гэсэн тагнуулын мэдээлэл бий. Террористууд хүн олноор цуглардаг газар халдлага үйлдэх атгаг санаатай билээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top