Том гүрнүүд Африкийн баялгийн төлөө “алалцаж” эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 25

АНУ Арабын орнуудыг эдийн засгийн аргаар эзлэх төлөвлөгөөгөө эхлүүлэх цаг нь болсон гэж үзжээ. Тус улс эхлээд эрх баригчид нь БНХАУ-д худалдагдаж, нөлөөнд нь орсон орнуудад цэцгийн хувьсгал зохион байгуулсан бол одоо эдийн засгийг нь эзлэх ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Доналд Трамп өнгийн болон цэцгийн хувьсгал гарсан Ойрхи Дорнодын орнуудад олон тэрбум ам.долларын санхүүгийн тусламж олгох болсноо мэдэгдлээ. Бэлэн мөнгөнөөс гадна сэргээн босголтын ажилд нэн түрүүнд шаардлагатай байгаа барилгын материал, түүхий эд, өндөр технологитой техник тоног төхөөрөмжүүд багтаж байгаа аж.  

Д.Трампын мэдэгдлийн дараа баялаг хомс газруудыг онилон үйл ажиллагаа явуулдаг Европын хөгжлийн банк, мөн Ойрхи Дорнод Хойд Африкийн орнуудад төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2.5 тэрбумын хөрөнгөтэй шинэ салбар нэгжийг байгуулах болсон тухай дуулгасан юм. Гэхдээ эцсийн шийдвэр энэ долоо хоногтоо гарна гэж тус байгууллагын тэргүүн Томас Миров мэдэгдсэн. Европын хөгжлийн банк нь 1991 онд байгуулагдсан бөгөөд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад ардчиллыг сэргээн тогтоосон орнуудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ашгийг нь одоо хүртэл хүртсээр байгаа юм.

Цагаан арьстнуудаас тариалангийн газрыг нь хурааснаасаа болж эдийн засгаа сүйрүүлсэн Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе ард түмэндээ таалагдах ээлжит алхмаа хийж, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудыг “Хувьцааныхаа 51 хувийг төрд өг” гэж дарамталсан билээ. Тэгвэл түүний энэ бодлогыг Африкийн зарим орнууд дагах хандлагатай байна. Намиби улс уул уурхайн салбарын компаниуддаа нэмэлт татвар ногдуулахаар  болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Тус улсын Уул уурхай, эрчим хүчний сайд Исак Катали хийсэн мэдэгдэлдээ “Энэ алхам бол эх орныхоо эдийн засгийн баталгаа болсон байгалийн баялаг, түүхий эдээ авч үлдэх зорилготой юм. Хүнд хэцүү цаг ирсэн үед татварын бодлого эргээд хэвэндээ орж болно. Харин түүхий эдийн үнэ өндөр, эрэлт их  байгаа энэ цаг мөчид ийм шийдвэр гаргах нь хамгийн зөв зам” гэж өгүүлжээ.

Харин уул уурхайн компаниуд үүнийг сэтгэл дундуур хүлээж авч байна. ОХУ-ын төрийн мэдлийн “Росатом” компани, БНХАУ-ын ижил үйл ажиллагаатай компанитай Намибийн уран дээр өрсөлдөж байна. ОХУ-ын зүгээс Болгар, Молдав зэрэг олон оронд Атомын цахилгаан станц барьж өгөх гэрээ байгуулсан. Эдгээр станцыг “хоолтой” байлгах үүрэг дан ганц “Росатом”-ын нуруун дээр ирж байгаа учир өрсөлдөөнд мөнгө хайрлахгүй байна. БНХАУ-ын хувьд мөн л эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд хилийн чанадад ураны хайгуул олборлолт идэвхитэй хийж байна. Гэхдээ ОХУ-аас ялгаатай нь БНХАУ олборлосон уранаараа дотоодын цахилгаан станцуудаа хангах юм. Намиби нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 10 хувийг дангаараа хангадаг, энэ тоо цаашид ч өсөх нь ойлгомжтой болоод байгаа юм. 

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(78.245.100.57) 2017 оны 10 сарын 25

ZA MANAI SHINE 2 erunhiinuud tgd busdiin aldaag sain harj avaarai!!! ali neg gadaad ulsad hamaagui ih huvi ugch bolohgui ni b shu.! mongol hun bur uildverlegch bolyo.. buh zuilee uursduu l hdg bolyo..! tegj gemee ni l hugjinu.

0  |  0
болдоо(202.21.106.106) 2017 оны 10 сарын 25

оросын сайтнаас нэлээн давстай нийтлэл хусжээ

0  |  0
бсүх(202.70.46.239) 2017 оны 10 сарын 25

Сарвайн ордоо л ашиглалтанд оруулагч хуучин оростой юу хятад тай юу сонголтоо зөв хий манайд уран бий эдний сонирхолд хүрнэ

0  |  0
eteen(103.57.94.34) 2017 оны 10 сарын 25

shunaltai yum bulaaldaad

0  |  0
Top