Оросын пауэрлифтингийн өсвөрийн аварга тамирчин Татьяна Андрееваг Шипуновскийн колоноос түр хугацаагаар суллажээ. Энэ тухай Бийск хотоос гаралтай тамирчин бүсгүйд тохиолдсон эмгэнэлт явдлын талаар баримтат кино хийж байгаа сэтгүүлч Елена Погребижская мэдээлэв.
Өдгөө 24 настай тамирчин Татьяна Андреева 2012 оны наймдугаар сарын 13-нд Сергей Черкайкин гэх эрэгтэйг гэдсэн тус газар нь хутгаар шархдуулжээ. Тамирчны танил байсан уг эр авсан шархнаасаа болж нас барсан байна.
Бүсгүйн ярьснаар танил нь түүнийг ухаан алдуулан Бийскийн нэгэн зочид буудалд авч орсон байжээ. Хувцсыг нь тайлж байхад Татьяна сэрсэн байна. Танил нь түүнийг эсэргүүцэл үзүүлээд хэрэггүй гэж ятгаад шортыг нь тайлах гэхэд бүсгүй Сергейн нүүр рүү цохьсон аж. Гэвч түүнээс олон кг-аар хүнд жинтэй эрэгтэйг Татьяна бэлтгэлээ сайн хийсэн байсан ч хүчрээгүй гэдэг. “Хүчиндүүлэхгүй байх арга хайж эргэн тойрноо харахад хажууд ширээн дээр алим байсан. Алимны дэргэд хутга байгааг хараад өөрийгөө хамгаалах хэрэгсэл ганцхан тэр гэдгийг олж харсан” гэж бүсгүй ярьсан байна. Харин шүүх тамирчныг аргагүй хамгаалалтаа хэтрүүлсэн гэж үзэж долоон жилээр хорих ял оноожээ.
Одоо Андреева гэртээ байгаа гэнэ. Бүсгүй оноогдсон ялынхаа дөржин жил, хэдэн сарыг нь эдэлжээ. Залуу тамирчинд тохиолдсон эмгэнэлт явдлын талаар “Андреевагийн хэрэг” нэртэй баримтат киног сэтгүүлч Погребижская хийсэн байна. Кино удахгүй дэлгэцнээ гарах аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 11 )
Аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гээд яах ёстой юм бэ. Хутга авчихаад булаалгахаасаа өмнө л амжуулна шдээ. Юун амин бус газар хайх мантай
Зүгээр л хөлөө дэлгээд л хэвтээд өгсөн бол юунд шоронд орох билээ. Углаад авахаас ухаад авах биш дээ, хөөрхий. Хүүхнүүд анхааралдаа аваарай.
huchin bas zavdsan hereg yagaad ch hunii amitai tentsehgui yal tohirson
Уг нь хэрэгсэхгүй болгох хэрэг байж. Аргагүй хамгаалалт.
тэр танил нь ямар зэвүүн амьтан бэ. шийтгэлээ амсжээ хөөрхий.