Францын шилдэг хаалгач Николя Дюшез баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 27

Францын “Ланс” хөлбөмбөгийн клубийн хамгаалагч Николя Дюшезийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж баривчилжээ. “Le Parisien”-д мэдээлснээр 37 настай Дюшез нь найз бүсгүйгээ зодсон байна. Цагдаа нарыг очиход биед нь хөхрөлт, шарх үүссэн бүсгүй шалан дээр хэвтэж байжээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хаалгач залуу найз бүсгүйнхээ үснээс угзран хана болон шал мөргүүлсэн байна. Николя Дюшез нь Францын олон клубт тоглож байсан юм. “Пари Сен-Жермен”-д байхдаа тэрбээр хоёр удаа улсын аварга болж байв.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dd(103.229.121.29) 2017 оны 10 сарын 27

shildeg gej bitgii hudlaa bicheeree, eniig hen ch medehgui

0  |  0
Top