“MH17”-гийн сүйрэлд буруутай этгээдийн нэрсийг энэ онд зарлана

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

Куала Лумпураас Амстердамыг чиглэн нисч явсан Малайзын иргэний агаарын тээврийнБоинг 777” онгоц Украины Донецк мужид сүйрсэн билээ. Ослын шалтгааныг тодруулах олон улсын ажлын хэсэг хоёр жил гаруй ажиллаж байгаа ч “Гадны нөлөөтэй” гэдгээс өөр тодорхой дүгнэлт хийж чадахгүй байгаа юм. Тэгвэл онгоцны ослоор иргэдээ алдсан улсууд мөн тусдаа мөрдөн шалгалт явуулж байгаа аж. “MH17” чиглэлийн онгоцонд 27 иргэн нь зорчиж явсан Австрали улсын Гадаад харилцааны сайд Жулия Бишоп уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийн нэрсийг 2017 онд багтаж олон нийтэд зарлана гэж мэдэгдлээ.

Тэрээр мэдэгдэлдээ “Хариуцлага үүрэх ёстой сэжигтнүүдийн нэрс энэ оны сүүл гэхэд  тодорхой болно. Үүний дараа шүүхийн мөрдөн шалгалт эхэлнэ” хэмээн онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ажлын хэсэг овоо хараагаа ганц ОХУ дээр тусгаад байвал буруутай этгээдийг хэзээ ч олж чадахгүй” гэж мэдэгдэл хийсэн. Учир нь олон улсын ажлын хэсгийн зарим нэг гишүүд мөрдөн шалгалт дуусаагүй, үргэлжилж байх явцад “Энэ хэрэгт ОХУ-ыг буруутгах эд, мөрийн баримт гарч ирсэн” гэх мэт мэдээлэл хийх явдал өмнө нь нэг бус удаа гарч байсан юм. Мөн ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров онгоцны ослоор амь үрэгдсэн иргэдээс уучлалт гуйхаас татгалзсан билээ. Тэрээр ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй, сэжигтнүүдийн нэрс ч тодорхой болоогүй байхад ийм мэдэгдэл хийх боломжгүй гэж татгалзсан шалтгаанаа тайлбарласан юм.

Ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг “Онгоцыг буудаж унагасан “Бук” зөөгч пуужингийн цогцолборыг осол болохоос өмнөхөн Украин руу аваачсан бөгөөд ослын дараа буцааж татсан баримт олдсон” гэсэн байсан юм. Харин ОХУ-ын БХЯ “Манай зэвсэгт хүчин “Бук” болон өөр ямар ч зөөгч пуужингийн цогцолборыг Украин руу илгээж байгаагүй” хэмээн үгүйсгэжээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.122) 2017 оны 10 сарын 31

Herg todorhoi shuu dee. Ukrainchuud l harvasanaa Oros ruu gtgeed baigaa shuu dee. Nederlanduud ANU-n ugeer Orsyg buruutgah arga suvegchilj udaashruulaad baigaa yum aa.

0  |  0
zochin(27.123.214.122) 2017 оны 10 сарын 31

Herg todorhoi shuu dee. Ukrainchuud l harvasanaa Oros ruu gtgeed baigaa shuu dee. Nederlanduud ANU-n ugeer Orsyg buruutgah arga suvegchilj udaashruulaad baigaa yum aa.

0  |  0
Зочин(66.181.160.82) 2017 оны 10 сарын 29

Сербиэс косовог яаж салгасаныг санах хэрэгтэй .

0  |  0
Оросууд буруутай(66.181.187.182) 2017 оны 10 сарын 29

Мэдээж Оросууд буруутай ш дээ тэд салан тусгаарлагчдыг дэмжиж санхүүжүүлж цэрэг армиараатуслаж байгааг мангар хүн ч ойлгоно тэрнээс Донецкийн уурхайчид тийм их дуусдаггүй зэр зэвсэг буу сум хаанаас авах билээ дээ. Осол болохоос өмнө ч тэр салан тусгаарлагч нар Украины цэргийн нисдэг тэрэг ачааны онгоцуудыг буудаж унагасан арай автоматаар л буудаж унагасан гэх бий вий ккк муу нуухаар сайн илчил гэдэг дээ

0  |  0
Top