Австралид халдлага үйлдэх гэж байснаа хүлээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

Сидней хотын оршин суугч Тамим Хайя Австралид халдлага үйлдэх гэж байснаа хүлээжээ. “SBS”-ийн мэдээлснээр уг эрэгтэй өнөө өглөө буруугаа хүлээсэн байна. Түүнийг 2016 оны тавдугаар сард баривчилсан байжээ. Тухайн үед Сиднейн нэгэн барилгад террорист халдлага болох гэж байна гэсэн дуудлагаар цагдаа нар ажилласан байна. Австралийн Шинэ өмнөд Уэльс мужийн цагдаагийн комиссарын туслах Марк Мёрдокийн ярьснаар эрэгтэйг яаралтай баривчлаагүй бол зугтаж бултахын аргагүй том террорист халдлага болох байжээ.

Австралийн Ерөнхий сайд Малколм Тёрнбулл иргэдээ террорист халдлагаас хамгаалахад бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаагаа мэдэгдсэн билээ. “Исламын улс” террорист бүлэглэлийн гар хөл хаа сайгүй байдаг юм. Дэлхийн хамгийн том террорист бүлэглэл болох энэхүү хэт даврагчид нь цахим сүлжээгээр дамжуулан улс орнуудаас хүмүүсийг элсүүлж байгаа билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top