АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын 3-14-ний өдрүүдэд Азийн орнуудад айлчлал хийхээр болжээ. Өмнөд Солонгосоос эхэлж байгаа түүний айлчлал Филиппинээр төгсгөл болно гэж Цагаан ордноос мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн уулзахыг хамгийн ихээр хүсч байгаа хүн нь Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте гэнэ. Харин өнгөрсөн жил АНУ-тай түнжин хагарч, Обаматай хийх уулзалтаа цуцалж байсан Филиппиний Ерөнхийлөгч Доналд Трампыг хэрхэн хүлээж авах нь олны анхаарлыг татаж байна.
Барак Обама Ерөнхийлөгч байхдаа Филиппиний удирдагчийн хар тамхичидтай хийж буй тэмцлийг нь хурцаар шүүмжилсний хариуд Р.Дутерте АНУ-тай харилцаагаа тасална гэсэн юм. Харин Доналд Трамп Филиппинтэй харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаа аж. Цагаан ордны тэргүүн эхлээд БНСУ, Япон, Вьетнам, Энэтхэг, Хятадад айлчлаад хамгийн сүүлд Филиппинд газардах нь ээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )