Бельги рүү дүрвэсэн Каталоны тэргүүн өнөөдөр мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

Испанийн Засгийн газар Каталоны тэргүүн Карлес Пуждемонтыг албан тушаалаас нь огцруулсан билээ. Каталонд болсон Испаниас тусгаар улс болох асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэж үзсэн Мадрид Карлес Пуждемонтыг огцруулж, Каталоны өөртөө засах эрхийг нь хүчингүй болгоод байгаа юм. Тэгвэл Бельги рүү дүрвэн гарсан Каталоны тэргүүн асан өнөөдөр мэдээлэл хийхээр болсон талаар түүний орлогч Ориол Жункерас мэдээлжээ.

Каталоны “324” сувгийн мэдээлснээр, К.Пуждемонт Брюссельд байж, тэндээ олон “ажил” хийж гүйцэтгэх гэнэ. Улс орноо Испаниас хараат бус болгохын төлөө тэмцэж байгаа тэрбээр Бельгид очоод юу хийх гэж байгаа тухайгаа мэдээлэл өгнө гэж “Europa Press” мөн мэдээлсэн байлаа. Каталоны тэргүүн асан Бельги рүү дөрвөн зөвлөхтэйгөө явжээ.

Тэгвэл Испанийн Засгийн газар Каталонд явагдсан бүх нийтийн санал асуулгыг хүчингүй гэж зарлахыг шаардаж байна. Тус улсын тэргүүн Карлес Пуждемонт санал асуулгын дүнг хэвээр нь үлдээнэ гэснээс болж Мадридын зүгээс Каталоны өөртөө засах эрхийг нь цуцалж, шууд удирдана гэсэн юм. Харин Испанийн бүрэлдэхүүнд үлдэхийг хүсч байгаа каталончууд удирдагчийнхаа шийдвэрийг эсэргүүцэн жагссан билээ. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрх чөлөө(150.129.143.224) 2017 оны 10 сарын 31

Аливаа улсын бүрэн эрхээ зарлан тусгаар тогтнох нь ард түbнийхэн эрх.Нөгөө хүний эрх эрх чөлөө шударга ёс яриад байдаг АМЕРИК,АНГЛИ болон ЕХолбоо хаачив???

0  |  0
Баадай(202.9.41.60) 2017 оны 10 сарын 31

Ард түмнийг хооронд нь алалцуулчихаад амиа хоохолойд дүрэвсэн энэ новшийг хараач. Ард түмний баатар болох л байсан юим бол Испаний шоронгоос тэмцэх хэрэгтэй шүү дээ.Улс гүрнийг өнөө цагт хэзээ ч салган бутаргаж болохгүй ээ.Энэ арга бол дундад зуунаас ч өмнөх үеийн тэмцэл.

0  |  0
Top