Орос улс АНУ-аас хариугаа хэрхэн авах вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

ОХУ нь АНУ-ын хоригийн эсрэг хариу арга хэмжээ авах гэж төдийлөн яараагүй. Тэгвэл Францын “Le Figaro” хэвлэлийн тоймчид Путиний дуугүй суугаа шалтгааныг нь дараах байдлаар дүгнэж байна. Москва нь АНУ, Хойд Солонгосын зөрчилдөөнд төвийг сахисан байр суурьтай байгаа билээ. БНАСАУ-ын зүгээс хийх үйлдэл Доналд Трампын сүрдүүлгийн дараа хурцадсан юм. АНУ Пхеньяны цөмийн туршилтад байж болох хамгийн хатуу хариуг өгнө гэсэн билээ. Хойд Солонгос ч Гуамын арал руу цохилт хийнэ гэсэн сүрдүүлгээрээ АНУ-ыг түгшээж буй.

Харин энэхүү зөрчилдөөнийг хөндлөнгөөс ажиглаж байгаа ОХУ-ын талаар дээрх сонин “Владимир Путин АНУ-ын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнийх нь хариу болгож энэ бүгдийг дуугүй харж суугаа. Путин төвийг сахисан байр суурьтай мэт дуугүй байж байгаад тогтворгүй зан араншинтай Доналд Трамп, Ким Жон Ун нарын хооронд дайн дэгдээчихээд тайван суухыг үгүйсгэхгүй. АНУ, Хойд Солонгосын хурцадмал байдлын асуудлаар Оросын Гадаад хэргийн сайд л ам нээж байгаа. Сергей Лавров “АНУ болон Хойд Солонгосын зөрчилдөөн хяналтаа алдлаа” гэж дуугарч байсан. С.Лавров цэргийн ажиллагаа, зөрчилдөөн маш гарз хохиролтой гэдгийг мэддэг хүний хувиар ярилаа” гэжээ.

АНУ Оросын эсрэг эдийн засгийн болон бусад хоригоо өргөтгөснийх нь хариуд Путин тун тайван хандсан. Тэрбээр Америкийн 700 гаруй дипломат ажилтныг Оросоос гаргаснаас өөр арга хэмжээ аваагүй. Харин АНУ Сан-Франциско дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрыг өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хаах зэргээр Оросын эсрэг арга хэмжээ авсаар байгаа юм. Гэхдээ Путин хоригийн хариуд адилхан арга хэмжээ авахгүй гэдгээ хэлж, ямар ч үед дипломат арга замыг эрэлхийлж байгаа билээ.

БНАСАУ удаа дараа цөмийн туршилт хийж, АНУ-ыг заналхийлж байгаа энэ үед Доналд Трамп тус улсын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байгаа юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Путин зөрчилдөөнийг дайсагнасан замаар хэзээ ч шийдвэрлэж чадахгүйг анхааруулж, асуудалд дипломат замаар хандана гэсэн билээ. Хойд Солонгосын цөмийн аюулаас эмээсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч саяхан ОХУ-д хандан тусламж хүссэн. Тэр үед ч Путин дипломат арга замыг эрэлхийлнэ гэж хариулсан юм.

НҮБ-ын тогтоол болон олон улсын цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй байгаа БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан ч Ким Жон Ун бууж өгөхгүй гэсэн билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-д хандан иргэдийнх нь 90 хувийг устгаж чадах цахилгаан соронзон долгионы дайралт хийнэ гэж сүрдүүлсэн. Ийм төрлийн зэвсгийг алсын тусгалтай пуужингийн хошуунд байрлуулан хөөргөх боломжтой гэж АНУ-ын мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Энэ мэтээр АНУ-д төдийгүй хөрш орнууддаа заналхийлж байгаа Хойд Солонгосыг ОХУ, Хятад хоёр чимээгүй харж сууна. Кимийн харвасан тив алгасах пуужин өнгөрсөн сард Японы газар нутгийг давж унахад тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан зарласан. Энэ үед Путин мөн л тайван суусан юм. НҮБ болон БНСУ, Япон зэрэг орон БНАСАУ-ын эсрэг байж болох хамгийн хатуу хориг тавихыг уриалж, тус улсын иргэдэд виз олгохоос татгалзан хойд солонгосчуудыг улс орноосоо ч хөөж гарга гэхэд Путин хамгаалсан байр суурийг илэрхийлж байсан юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-ын түрэмгийллээс улс орноо, бүс нутгаа хамгаалахад туслахыг Оросоос хүсч, Хойд Солонгост нефть нийлүүлэхээ зогсоохыг олон улсад уриалахад Путин БНАСАУ-ын ард түмний амьдрал доройтно гэсэн үндэслэлээр нефтийн нийлүүлэлтийг зогсоохыг дэмжээгүй.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баян(202.9.43.22) 2017 оны 11 сарын 05

Хойт Солонгост идэх зүйл, газрын тос нийлүүлэхээс татагалзаж болохгүй, ингэвээс хэтэрхий хүнлэг бус болно Ер нь байлдах бодлоо зогсоох нь зөв.

0  |  0
Mongol(66.181.176.240) 2017 оны 11 сарын 01

Als holiin 2 gurnii asuudald nogoo manai mongolchuud l hoorondoo taltsaj haragdana. Ene dood taliin 2 nuhuriig haraaai. Neg lag orosd eeltei, neg lag usa hairtai haha. Turiin tuluu ogtono gej ta 2r sutav gej kkk urdah ajilaa sain hii

0  |  0
Циринин(202.9.40.106) 2017 оны 10 сарын 31

АНУ гэхээрээ л тм мундаг улс юмуу үгүйшд.

0  |  0
ИНЭЭДТЭЙ ЮМ(202.72.245.220) 2017 оны 10 сарын 31

ХА ХА АНУГЫН ЭСРЭГ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ЮМ БЭ ЗҮГЭЭР Л ЭСРЭГ АВАХ ЯМАР Ч ЮМ БАЙХГҮЙ Ш ДЭЭ БУУДАХГҮЙ Л ЮМ БОЛ

0  |  0
Зочин(59.153.115.240) 2017 оны 10 сарын 31

Путин бол холын бодлоготой, хатуу зарчимтай, шулуун шударга, ухаалаг удирдагч. Тэр Орос орон, орос хүний төлөө л төрсөн. Болдог бол Путиныг ганц жил түрээслэх юмсан хэ хэ

0  |  0
Монгол мину(202.72.242.178) 2017 оны 10 сарын 31

Путинг ганц 2 жил түрээсэлчих юмсан болдог бол хэхэ .

0  |  0
б(124.158.107.83) 2017 оны 10 сарын 31

Путин бол агуу удирдагч гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ.

0  |  0
Зочин(202.9.41.141) 2017 оны 10 сарын 31

Путин тайван сууж байгаад их зүйл хийнэ.

0  |  0
Top