Хойд Солонгосын цөмийн туршилтаар 200 гаруй хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

БНАСАУ өнгөрсөн есдүгээр сарын эхээр цөмийн туршилт хийсэн билээ. Тэгвэл уг туршилтын үеэр газар доорх хонгил нурж 200 гаруй хүний амь эрсэдсэн гэх тагнуулын мэдээлэл иржээ. Энэ талаар “ВВС” агентлаг мэдээлэхдээ, Хойд Солонгосын нийслэл Пхеньянд цөмийн туршилт явуулдаг газар доорх хонгил нурсан гэсэн байна. Энэ үеэр ажилчид нь амиа алджээ.

Хойд Солонгос НҮБ болон олон улсын хоригийг үл тоон зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн нь энэ юм. Ким Жон Ун бас нэгэн устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсандаа их олзуурхаж байгаа аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аагий(59.153.114.174) 2017 оны 11 сарын 02

Одоо ахиж цөмийн туршилт хийж чадахгүй болсон. Тэгээд Ким чен уныг Каддафи шиг хувь заяа хүлээх болно.

0  |  0
ene uls (185.39.141.22) 2017 оны 11 сарын 02

ene uls mongol 2 iin hvn ard ni gylgar uutnii vnetei shdee

0  |  0
ene uls (185.39.141.22) 2017 оны 11 сарын 02

ene uls mongol 2 iin hvn ard ni gylgar uutnii vnetei shdee

0  |  0
Бббббб(202.70.46.208) 2017 оны 11 сарын 01

Энэнээс ч олон тоо байж болох. Нуусан л байгаа.

0  |  0
Top