ОХУ Хятадтай технологийн салбарт хамтран ажиллахыг чухалчилж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятад улсад гурван өдрийн айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Хятадын дарга Си Жиньпинтэй уулзжээ. Дараа нь хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын уулзалтаар ОХУ, Хятад хоёр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Тэгвэл өнөөдөр Дмитрий Медведев Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзжээ. Энэ үеэрээ Оросын Засгийн газрын тэргүүн хятадуудад виз олгох журмыг хялбаршуулж, тус улсын жуулчдад ОХУ-д ая тухтай зочлоод буцах нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөө амласан байна. Д.Медведев түүнчлэн Хятадын удирдах албаны зарим хүнд ОХУ-ын төрийн дээд шагналуудаас гардуулжээ.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхий сайд өчигдөр Хятадад Оросын “Катюша” телевиз нээгдсэнийг мэдэгдсэн байна. Телевиз орос хэл дээр гарах ч хятад орчуулга нь бичгээр хөврөх аж.

Дмитрий Медведев Хятадын Ерөнхий сайд Ли Көцянтай уулзахдаа өндөр технологийн том төслүүд дээр хамтран ажиллахыг ихэд чухалчилж байжээ. Мөн хилийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар олон баримт бичигт гарын үсэг зурцгаасан талаар Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(150.129.143.111) 2017 оны 11 сарын 01

Mongolchuud Orosoos bolgoomjilj yavah heregtei shuu? Mongol Hyatad hoyriin dund yas hachihaad orosuud oorsnoo hamtaraad baina shuu dee?

0  |  0
baatar(66.181.181.106) 2017 оны 11 сарын 01

orosiin ulaan armi mongoliig halhavchilna

0  |  0
tagnuul(66.181.181.106) 2017 оны 11 сарын 01

OROS HYATAD HOER NUUTSAAR MONGOLIIN TUHAI VOSTOCHNII GRED TOHIRSON

0  |  0
Заяа(202.70.46.208) 2017 оны 11 сарын 01

Оросууд технологидоо муу, зэр зэвсгээ л өндөр технологи гэхгүй юм бол.

0  |  0
Top