“Исламын улс”-ын өмнөөс АНУ-д халдлага үйлджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Нью-Йорк хотод өчигдөр террорист халдлага болжээ. Халдлагаар Аргентины таван иргэн нас бараад байна гэсэн урьдчилсан мэдээ байсан бол амиа алдсан нийт хүний тоо өнөөдөр найм болсон байна. Аргентины Гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдээлж, иргэдийнхээ өмнөөс эмгэнэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Бельгийн Гадаад хэргийн яамнаас тус улсын нэг иргэн АНУ-д амь үрэгдсэн гэжээ.

Нью-Йоркт террорист халдлага үйлдсэн Сафулло Саипов гэгч нь машиндаа “Исламын улс”-ын өмнөөс халдлага хийснээ зарласан бичиг үлдээсэн байсан гэнэ. Тэрбээр явган хүний зам руу машинтайгаа оржээ. Хэрэгтнийг баривчилсан байна.

Болсон хэрэг явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хилийн хяналтаа чангаруулах үүргийг Дотоодын аюулгүй байдлын яамандаа өгчээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top