Шинзо Абэ Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Японы парламентын доод танхимын санал хураалтаар Шинзо Абэ Ерөнхий сайдаар улиран сонгогджээ. Энэ талаар тус улсын доод танхимын хуралдааны дараа олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлэв.

Нэр хүнд нь муугүй байсан Шинзо Абэ Ерөнхий сайдаар улиран сонгогдвол Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Гэхдээ Абэгийн танхимын гишүүдийг Японы эзэн хаан батлах ёстой аж. Үүний дараа л шинэ Засгийн газар албан ёсоор бүрдэх юм.

Японы Ерөнхий сайдыг сонгох хуралдаан олон улсын анхаарлыг ихээр татсан байна. Хуралдаан эхлэхээс 30 гаруй минутын өмнө хэвлэл мэдээллийнхний суух хэсэг дүүрсэн байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top