Токио хотын нэгэн байшингаас саяхан есөн хүний мөчилсөн цогцос олдож олныг цочроожээ. Цагдаа нар сураггүй болсон 23 настай эмэгтэйг хайх явцдаа энэхүү аймшигт хэргийн мөрөөр орсон талаар Японы хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ уг эмэгтэйн цогцос хэрэгтний байшингаас олдоогүй аж. Өөр есөн хүнийг хөнөөгөөд хэсэг хэсэг болгон хувааснаа хэрэгтэн залуу хүлээжээ. Такахиро Шираиши гэх уг залуу нь хөнөөсөн хүмүүсийнхээ талаар “Тэд бүгдээрээ амиа хорлохыг хүсдэг байсан. Би алуурчин биш. Тэдний хүслийг л биелүүлсэн хүн” гэж мэдүүлсэн байна. 27 настай залууг баривчилж мэдүүлэг авахад тэрбээр бүсгүйчүүдэд биеэ үнэлэхэд нь тусалдаг байсан нь ч илэрчээ.
Дээрх хэрэг Японы нийгэмд цочрол үүсгээд байгаа аж. Иймээс хэвлэлүүдээр хүмүүст амиа хорлоход нь тусалж байсан залууг баривчилсныг зарлаж, зураг хөргийг нь нийтэлж байгаа гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
bidnii huseed baigaa nuguu saikhan ertunch shuu dee