Трамп БНАСАУ-тай холбоотой асуудлыг шийднэ гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосыг тойрсон асуудлыг шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. “Бид үүнийг хийж чадна гэж би итгэж байна. Бид шийдэж чадахгүй бол хэн бүхэнд таагүй зүйл болно” гэж Трамп “Fox News” телевизэд ярьжээ.

Түүнчлэн саяхан АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер бүх улс оронд хандан Хойд Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахыг уриалсан билээ.

Харин Доналд Трампын энэхүү мэдэгдлийн дараа ОХУ нөхцөл байдлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэх хэрэгтэйг сануулав. АНУ нь Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байгаад ОХУ түгшиж байгаа билээ. Путиний ийнхүү түгшиж байгаа шалтгааныг ажиглагчид хоёр янзаар дүгнэж буй. Цэргийн ажиллагаа явагдаж, олон хүний амь эрсдэхээс Путин сэрэмжилж байгаа ч нөгөө талаараа БНАСАУ-ын дэглэмийг хамгаалж байгаа гэх. ОХУ Хойд Солонгосын талд зогсож байгаа нь АНУ Оросын эсрэг удаа дараа хориг тавьж, шахаж хавчиж байгаагаас болсон гэж ажиглагчид дүгнэдэг.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.180.205) 2017 оны 11 сарын 04

АНУ -гийн эсрэг бусад улс орон нэгдэх хэрэгтэй дайн өдөөгөөд л хүний газар нутаг нефт булааж аваад баяжаад байдаг.. тэр доллар моллараар худалдаа хийдэггүй бүлэг улс байгуулах хэрэгтэй. Балиар чөтгөр шүтдэг алан хядагчид.

0  |  0
Jorj(115.94.104.76) 2017 оны 11 сарын 03

Anu odoo bolimoor yum 27 say hun huuhed bgaash dee

0  |  0
zochin(27.123.214.116) 2017 оны 11 сарын 03

Hoid solongosyn asuudlyg Oros, Hyatadguigeer zohitsuulj chadahgui ee. Zohitsuulah gej muiharlaval tsumiin dain garah magadlaltai. Iimd Tramp yalanguya Orost nairsag handaj buh horiguudaa tsutslah shaardlagatai. Tegj baij Orosyg Hoiduudad nuluuluhyg shaardaj boloh yum.

0  |  0
zochin(27.123.214.116) 2017 оны 11 сарын 03

Hoid solongosyn asuudlyg Oros, Hyatadguigeer zohitsuulj chadahgui ee. Zohitsuulah gej muiharlaval tsumiin dain garah magadlaltai. Iimd Tramp yalanguya Orost nairsag handaj buh horiguudaa tsutslah shaardlagatai. Tegj baij Orosyg Hoiduudad nuluuluhyg shaardaj boloh yum.

0  |  0
Зочин(202.9.41.141) 2017 оны 11 сарын 03

Трамп дандаа л ингэж яриах юм.

0  |  0
Top