Эцгийнхээ үхэлд БНАСАУ-ыг буруутгасан Ким Жон Намын хүүг хөнөөх гэж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг өнгөрсөн онд Малайзад байхад нь хөнөөсөн билээ. Уг хэргийг үйлдсэн Вьетнам болон Индонез гаралтай хоёр эмэгтэйг баривчлан шалгаж байгаа ч хэргийн цаад захиалагчийг нь хайж буй. Хэрэгтнүүдийг Малайзад шалгаж, Ким Жон Намын гэр бүлийнхнийг Хятадад хамгаалалтад авсан юм. Тэгвэл Хятадад Ким Жон Намын хүү Ким Хан Солыг хөнөөх гэж байсан бүлэг этгээдийг баривчилжээ. Уг долоон хүнийг Хойд Солонгосоос явуулсан байж магадгүй талаар урд хөршийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Зарим хэвлэлд мэдээлснээр долоон этгээдийн тавыг нь БНАСАУ-руу нь буцаажээ. Хоёрыг нь баривчлан шалгаж байгаа бололтой.

Ким Хан Сол эцгийнхээ үхэлд Хойд Солонгосын эрх баригчдыг буруутгаж буйгаа цахим сүлжээгээр дамжуулан зарласан нь авга ах Ким Жон Уныг нь багагүй сандаргасан гэдэг. Ким Жон Ун төрийн эрх мэдлийн төлөө ахтайгаа өрсөлддөг байсан ч Ким Жон Нам олон жилийн өмнөөс гадаадад амьдрах болсон байна. Тэрээр БНАСАУ-ын удирдагч болох гэж санаархахгүй гэдгээ нээлттэй хэлж байжээ. Хойд Солонгосын төрийн хэргийг огтхон ч сонирхохоо больж, гэр бүлээрээ Малайзад амьдарч байсан түүнийг хэн, юуны учир хөнөөсөн нь тодорхойгүй байгаа юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
333(182.160.3.36) 2017 оны 11 сарын 04

ЭХ ОРНООСОО УРВАГЧИЙГ УСТГАХ НЬ ТЭР УЛСЫН ХУУЛИАР ШИЙДЭГДЭНЭ ЭНЭМУУ ХҮҮ БОЛ ХЭЗЭЭ Ч АМЬД ГАРАХГҮЙ ЦОР ЦОР ГЭЭД БАЙГАА БОЛ ...АН

0  |  0
зочин (66.181.185.135) 2017 оны 11 сарын 03

Эрх мэдэл, албан тушаал, эд баялаг гээч юм хүнийг араатнаас долоон дор болгох юмаа. Хаяад үхэх юманд юунд нь ингэтлээ улайрдаг байнаа

0  |  0
Top