АНУ-ын Үндэсний архив нь 1963 онд алагдсан 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн үхлийн тухай нэмж 676 баримт дэлгэжээ. Тус байгууллагаас мэдээлснээр, баримтуудын ихэнх нь буюу 553-ыг нь Тагнуулын төв газраас бэлтгэсэн байна.
Саяхан Ерөнхийлөгч Доналд Трамп Жон Кеннедигийн үхлийн талаарх бүх баримтыг нууцлалын зэрэгтэй болгох гэж байгаагаа хэлж байсан юм. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотод задгай лимузин машинтай явж байхдаа мэргэн буучийн суманд өртөж амиа алдсан юм. Энэ хэргийн талаар маш олон таамаг, мэдээлэл байдаг. Эдгээрээс хамгийн оновчтой гэмээр нь 2012 онд итали гаралтай сэтгүүлч Стефано Ваккарагийн дэлгэсэн баримт юм. Тэрбээр Луизиана мужийн мафийн толгойлогч “жижигхэн эр” гэх хочтой Карлос Марчелло нь Кеннедийг захиалгаар хөнөөлгөсөн гэж НҮБ-д танилцуулжээ. К.Марчелло Ерөнхийлөгчийн дүү Роберт Кеннедигийн ажлыг зогсоох гэж Жон Кеннедийг хөнөөх захиалга өгсөн гэсэн үг юм. Жон Кеннедиг хөнөөсөн хэрэг XX зууны захиалгат аллагуудын хамгийн нууцлаг, дуулиантай нь билээ.
1961 оны нэгдүгээр сард АНУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдсон Жон Фицжеральд Кеннеди нь тус улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч болжээ. Сайн улстөрч, бизнесмен байсан тэрээр улс орноо урагшлуулах олон ажил хийсэн гэлцдэг.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )