Монголынхоо нэрийг дэлхийн технологийн салбарт мандуулж яваа залуусын нэг бол Болдын Хасан юм. Тэрээр эх орондоо боловсрол эзэмшсэн. МУИС-ийн математик компьютерийн сургуулийн программ хангамжийн ангийг бакалавр зэрэгтэй төгсөөд "Мобиком" компанийн мэдээлэл технологийн албанд программ хангамжийн инженерээр хоёр жил ажилласан байна. Улмаар АНУ-д мастераа хамгаалсан Хасан Америкийн "Rocket Fuel" компанид гурван жил инженэрээр ажиллаж байгаад одоо "Apple"-д ажиллаж байна.
Түүний "Цахиурын хөндий"-д хөл тавих алхам тийм ч дардан байсангүй. Учир нь Хасан "Apple"-д орохоос өмнө хуучин ажиллаж байсан компаниасаа гараад хэд хэдэн компанид өргөдөл өгч цөөнгүй газраас татгалзсан хариу авч байлаа. Гэсэн ч шантралгүй бэлдсээр "Apple"-д тэнцжээ.
Хасан "Apple"-ийн системээр нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү найдвартай хурдан мэдээлэл дамжуулах шийдэл дээр ажилладаг гэнэ.
2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/
Сэтгэгдэл ( 0 )