АНУ-ын Техас мужийн түүхэнд хамгийн томд тооцогдох халдлага өчигдөр гарсан билээ. Тус мужийн захирагч Грег Эбботын мэдэгдсэнээр, сүмд болсон халдлагаар амиа алдагсдын тоо 27 болжээ. Шархадсан 20 хүн байгаа аж. Хэрэгтэн ямар зорилгоор, хэний захиалгаар халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Техасын Сазерленд-Спрингс хотод болсон халдлагаар амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр Японд айлчлалаар яваа ч нөхцөл байдлыг байнга анхаарч байгаагаа илэрхийлжээ.
“CBS” сувгийн мэдээлснээр, халдлагыг АНУ-ын армийн албан хаагч асан Дэвин Патрик Келли гэгч үйлдсэн байна. Техасын цагдаа нар сэжигтний гэрт нэгжлэг хийж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японд гурван өдрийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй дээд хэмжээний уулзалт хийнэ. Тэдний хэлэлцэх гол асуудал нь БНАСАУ-ын цөмийн заналхийлэл болон АНУ, Японы худалдаа аж. Трамп Азийн таван улсад айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо ниссэн билээ. Түүнийг ниссэн даруйд Техас мужид томоохон халдлага гараад байна. АНУ-д түүнчлэн өнгөрсөн долоо хоногт хоёр ч халдлага гарсан билээ. Нью-Йорк хотод машинтай этгээд явган хүний зам руу дайран орж, найман хүний аминд хүрсэн бол үүнээс хоёр хоногийн дараа Колорадо мужийн Торнтонд буудалцаан болж хэд хэдэн хүн шархадсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 4 )
Афган Иракд алба хааж хүн алаад сэтгэцийн өөрчлөлттэй болсон алба хаагчид ийм онц хүнд гэмт хэрэг үйлддэг.Муусайн империалистууд удахгүй сөнөнө
америкчууд хэдхэн жилийн дотор 60 сая гаруй индианчуудыг хүйс тэмтэрч байлаа мөн олон улс орныг цусанд живүүлж байсан даа хаар идсэн америкууд одоо өөрсдөө удахгүй цусандаа живэх болтугай
за энэ ч удахгүй оросуудын гар хөл болсон эсвэл лалын алан хядагч, хэт даврагсадын нэг л болно доо. америктай ямар ч холбоогүй л гэнэ шүү дээ! өөрсдөө захиалаад гадныхан л америкийг зүгээр байлгахгүй байгаа л юм гэсэн шүү юм болно. тэгээд тэднийг залхаан цээрлүүлэхгүй бол болохгүй байна гэсэн юм болно.
юу л болоод байна даа.