Банкуудаа дэмжих үү, дэвслэх үү?

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

Улс орны эдийн засгийн байдал сайнгүй, өнгөрсөн жилүүдэд бий болсон хүндрэл улам бүр даамжирч байгаа энэ үед сэргээх, эрчимжүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгараад байна. Одоохондоо төсөв дээр төвлөрөөд завгүй байгаа ч Засгийн газар тун удахгүй энэ ажилд анхаарлаа хандуулах нь гарцаагүй. Тэр үед зайлшгүй хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ бол банк, санхүүгийн салбараа дэмжих явдал юм.

Эдийн засгийн хүндрэл ганц Монголд тохиолдоогүй. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг эерэг утгатай гарахад гол үүрэг гүйцэтгэж байсан Зүүн өмнөд Азийн улсуудын эдийн засаг сүүлийн үед удааширч, зогсонги болох хандлагатай болсон. Энэ бүс нутгийн улс орнууд тус бүртээ эдийн засгаа эрчимжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлжүүлж байна. Энэхүү бодлогод тусгагдсан арга хэмжээнүүд нь онцлогоосоо болоод улс орон бүрт ялгаатай ч бүгдэд нь банк санхүүгийн салбарыг дэмжих тусгай хөтөлбөр багтсан байгаагаараа ижил байгаа юм. 

Тухайлбал, манай урд хөрш БНХАУ-ын ДНБ-ий өсөлт хоёр оронтой тооноос уруудсаар 1990 оноос хойших хамгийн доод үзүүлэлтдээ хүрсэн. Тиймээс эрх баригчид нь энэ онд эдийн засгийг сэргээх, дэмжих бодлогын хүрээнд хамгийн багадаа 300 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний санхүүжилтээр арилжааны банкуудаа дэмжихээр болсон. Энэ дэмжлэгийг БНХАУ-ын Хөгжлийн банк, “Эксим“ банк болон Хөдөө аж ахуйн хөгжлийн банкууд хүртэж, 509 тэрбум орчим ам.доллартай тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийн бонд гаргах эрх аван Төв банкнаасаа бага хүүтэй зээл авах замаар шаардлагатай хөрөнгө төвлөрүүлж чадсан байна. Тус улсын Ерөнхий сайд Ли Көциан “Банкуудаа бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдэж, эрчимжүүлэх бодлого баримталсан, үр дүн нь гарч байгаа” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч удааширч байсан эдийн засаг нь энэ жилээс эрчээ авах төлөв ажиглагдаж эхэлснийг Bloomberg “Банк санхүүгийн салбараа цагийг нь олж дэмжсэний хүч” гэж өндрөөр үнэлсэн бол зарим шинжээч “Банкны системийг инновацийн түвшинд хөгжүүлж буй сонгодог жишээ болж байна" гэж дүгнэж байгаа юм. 

Улс орнууд эдийн засгийг дэмжих хөтөлбөртөө банк санхүүгийн салбарыг заавал оруулдгийн учир нь, эдийн засгийн эргэлтэд хамгийн чухал үүрэгтэй оролцдог субъект учраас тэр юм. Банк санхүүгийн салбараа дэмжсэн орнууд зээл олголт нэмэгдэж, жижиглэн худалдаа, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, үйлдвэрлэлийн гарц өснө гэсэн хүлээлттэй байна. Манай улсын хувьд ч энэ жишгээр банкуудаа дэмжээд өгвөл дээрхтэй адил үр дүн хүлээх болно. Энэ дашрамд өгүүлэхэд, “Standard Chartered” банкны эдийн засагчид Засгийн газраас санхүүжилт олгох замаар дэмжих нь банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаас тав дахин эерэг нөлөөтэй хэмээн онцолжээ.

Эдийн засаг хүндэрч буй энэ үед улс орныг хямралаас хувийн хэвшлийнхэн л гаргана. Тэгвэл тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл нь зээл л байна. Төр хэчнээн төсвөө танаж, татвар нэмсэн ч хүндрэлээс гарахад гол үүрэг гүйцэтгэхгүй. Харин хүндрэлээ хямрал болчихоос нь өмнө эдийн засгийн гол хэрэглүүр болсон санхүүгийн эх үүсвэрийг яг хэрэгтэй газар нь аваачиж өгдөг банк, санхүүгийн салбараа л дэмжих хэрэгтэй байна.              


Б.Хурцболд


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.81.171.2) 2017 оны 11 сарын 07

банк санхүүгийн салбар дэмжих гэж юу ярина вэ та нарыг төр толгой дээрээ залчихлаа өшөө яалгах гээд байгаан та нар л монгол орныг ийм болгож босох сэхээгүй болтол нь мөлхүүлээ биз дээ хүүгээ багасгаач тэгсэн мөртлөө нат төлөгч виш болчихжээ

0  |  0
Tulga(66.181.178.111) 2017 оны 11 сарын 07

Mongold bodit utgaara bank baihgui, lombarduud l bna daa

0  |  0
Зочин(203.91.118.180) 2017 оны 11 сарын 06

Гадны эзэдтэй монголын гэх тодотглтой банкууд улсаас татаас авч ард иргэдийг нь өрийн дарамтанд оруулах гэж байгаам уу ?

0  |  0
зочин(202.9.40.198) 2017 оны 11 сарын 06

Гадны хямдхан мөнгө хэрэгтэй. Дотоодын луйварчид одоо болсон.

0  |  0
зочин(202.70.46.218) 2017 оны 11 сарын 06

банкны эзэд нь бас л гадныхан, тэдний монгол зарц нар

0  |  0
zochin(122.201.31.238) 2017 оны 11 сарын 06

Бяц шаа. ХАС Ганхуяг нтрийг бяц дар. Муусайн их гарын ломбардчид

0  |  0
Хуучин байрны эзэн(202.179.25.80) 2017 оны 11 сарын 06

Бяц дэвсэх нь зүйтэй

0  |  0
?(112.72.12.76) 2017 оны 11 сарын 06

Бяц дэвсээд үндсээр нь үгүй хийж бяц дэвсээд шатаагаад үнсийг нь салхинд х йсгэж хаяад социализмын үеийн улсын банкуудтайгаа байя ард түмээн. Худлаа өндөр хүү зарлаад хүүгээ ядарсан хүний таван төгрөгийг эргэлдүүлж эргэлдүүлчихээд хүүгээ өгөх болхоороо банкны аргачлал гэгчээрээ гуцаж гуцаж хамаг мөнгийг нь өөртөө авдаг муу хүүрнүүдийг нохойд хаяад өгчих юмсан

0  |  0
bi (103.9.90.130) 2017 оны 11 сарын 06

mongol bankuudiig dampuuruulah heregtee

0  |  0
Бухимдагч(103.26.193.199) 2017 оны 11 сарын 06

Ард түмэн банкуудад дэвслүүлсээр байх уу? Банкууд нэртэй шулаачдыг бяц дэвслэх нь иргэдийн үүрэг!

0  |  0
уншигч(122.201.24.84) 2017 оны 11 сарын 06

Ард түмнийг шулж байж яахаараа хүнд байдалд ордог юм бэ. Өөрсдийнхөө цалин бусад тансаглалаа хас

0  |  0
Top