Шүүхэд өөрөө очсон Каталоны тэргүүнийг батлан даалтад гаргажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

Бельгийн шүүх өөрсдөө очиж мэдүүлэг өгсөн Каталоны захирагч Карлес Пуждемонт болон дөрвөн туслахыг нь батлан даалтаар суллажээ. Тэднийг Испанид шилжүүлэн өгөх юм. Каталоны Үндэсний ассамблейн орлогч дарга Агусти Алькоберрогийн мэдээлснээр, Брюсселийн прокурорын газар тэднийг хорих гэж байжээ.

Каталоныг Испаниас тусгаар улс болгохоор бүх нийтийн санал хураалт явуулж, бослого дэгдээсэн гэж буруутгагдан албан тушаалаасаа огцорсон Карлес Пуждемонт Бельгийн хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгч Пол Бекаэртийг өмгөөлөгчөөрөө хөлслөн авсан байна.

Өнгөрсөн сарын 27-нд Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталоны тэргүүнийг албан тушаалаас нь чөлөөлж, тус муж улсыг Мадридаас шууд удирдахаар болсон юм. Улмаар Испанийн шүүх К.Пуждемонт болон мужийн удирдах албанд байсан 13 хүнийг төсвийн мөнгийг хууль бус санал хураалт явуулахад зарцуулж, бослого үймээн дэгдэхэд хүргэсэн гэж буруутган мэдүүлэг авахаар дуудсан билээ. Харин шүүхийн шийдвэрийг үл тоон Бельги рүү явсан Карлес Пуждемонт болон туслахуудыг нь эрэн сурвалжилж, баривчлах зөвшөөрлийг Испанийн Үндэсний шүүх өнгөрсөн бямба гарагт баталсан байна. Үүний дараа Бельгийн шүүхэд сайн дураараа очсон Каталоны тэргүүн асан “Шударга шүүх хурал болно гэдэгт итгэхгүй байна. Иймээс би Испани руу буцаж очихгүй” гэжээ. Тэднийг баривчилж, Испанид шилжүүлэн өгөх эсэхийг Бельгийн тал шийдвэрлэх байсан бол ийнхүү батлан даалтаар суллаад байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.141) 2017 оны 11 сарын 06

хоригдох байхдаа Карлес. Яамаар ч юмдээ ккк

0  |  0
Top