Австралийн Сидней хотын баруун урд хэсгийн нэгэн сургууль руу суудлын автомашин дайран оржээ. “ABC” телевизийн мэдээлснээр, энэ халдлагаар хоёр хүүхэд нас барж, гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн байна. Бэртсэн бусад хүнд сургууль дээр нь тусламж үзүүлжээ. Одоогоор хэргийн газар цагдаа нар ажиллаж байгаа гэдгээс өөр мэдээлэл хийгээгүй аж.
Дэлхий дахинд ойрын өдрүүдэд санаатайгаар үйлдсэн нийт дөрвөн халдлага гарлаа. АНУ-д өнгөрсөн долоо хоногт хоёр халдлага гарсан нь Нью-Йорк хот болон Коларода мужид болсон билээ. Тэгвэл уржигдар Техас мужид томоохон халдлагаар 27 хүний амь үрэгдсэн юм. Эдгээр халдлагын нэгийг нь хэт даврагч “Исламын улс” бүлэглэл үйлдсэн нь тодорхой болсон бол хоёрыг нь энгийн иргэн үйлджээ. Гэхдээ тэд ямар зорилгоор гэмт хэргийг үйлдсэн нь тодорхой бус байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )