Нүүдэлчин удмын сүүлчийн дайчид буюу КУРДУУД

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 07

Турк үндэстэн курдуудтэй хамт амьдарч чадах уу. 1984 оныг хүртэл гадаад ертөнц энэ асуултад “Тийм” хэмээн дуу нэгтэйгээр хариулдаг байлаа. Угаасаа хамт амьдарсаар ирсэн, одоо ч хамт байгаа юм чинь гэж тэд бодож байв. Гэтэл энэ бол өнгөн хэсэг байсан бөгөөд үнэн хэрэгтээ хэзээ ч хамт амьдарч байгаагүй, бүр дайтахад бэлэн байсан нь хожим тодорхой болсон юм. 1984 он гэж онцолсон нь ч учиртай. Энэ онд Курдын ажилчны нам байгуулагдсан билээ. Энэ байгууллагыг Турк, Ирак зэрэг оронд алан хядах байгууллага гэж үздэг. Энэ нам Ирак, Туркын нутгийг хамарсан Курдын бүгд найрамдах улс байгуулахыг эрмэлздэг, курдуудын төв захиргаа гэж хэлж болох байгууллага юм. Иракийн нутагт төвлөрдөг тус байгууллагын дайчид үе үе Турк рүү цөмрөн энгийн иргэдийг алж хяддаг, ийм халдлага бүрийн дараа Турк дэх курдууд дарамтад өртдөг байдал өнгөрсөн жилийг хүртэл үргэлжилж, одоо дайн гэж хэлэх хэмжээнд хүрээд байгаа юм. Туркийн Ерөнхийлөгч Ирак дахь курд үндэстнүүдийн эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг дахин нэг жилээр сунгах шийдвэрийг Парламентаараа гаргуулж авсан бөгөөд өдгөө агаараас довтлохын зэрэгцээ хуурай замын цэрэг ч оруулсан билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top