Орос улс хугацаат цэргийн албанаас татгалзах уу?

2017 оны 11 сарын 07

 

Манай хөрш орны улс орноо гадны түрэмгийллээс байнгын армийн хүчээр хамгаалах тухай уламжлалт ойлголтод томоохон бодлогын өөрчлөлт орсон. Өнгөрсөн жил орос улс дотоодын цэргийн суурин дээр "Үндэсний гвард" байгуулж, үйл ажилагааг нь эхлүүлсэн. Үүний үр дүнд оросын одоогийн байнгын армиас хэд дахин томрох, дизизийн зохион байгуулалттай хагас цэргийн байгууллага бий болсон. Үүгээр зогсохгүй нэг жилийн хугацаатай цэргийн албыг аажмаар багасгах, гэрээт болон мэргэжлийн цэргийн тоог өсгөх бодлогыг төрийн хэмжээнд барьж байна.

Тэгвэл үүнийг нотолсон явдал саяхан боллоо. 2017 оны 10 дугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид хугацаат цэргийн албанаас аажмаар татгалзах талаар байнга бодож, энэ чиглэлд ажил зохих ёстой," хэмээн дурьжээ.

Гэвч олон жил уламжлагдан ирсэн цэрэг татлагыг зогсооно гэдэг нь маш олон бэрхшээлтэй тулгарна. Хамгийн түрүүнд хугацаат цэргүүдийг нөхөх бэлтгэл нөөц, хүчирхэг эдийн засагтай болсон байх ёстой, түүнчлэн заавал цэргийн ангид биеэр алба хаадаг бус өөр хэлбэрээр алба хаах хувилбаруудын талаар нухацтай ярилцаж байна. Дашрамд дурьдахад одоогийн байдлаар ОХУ-ын БХЯ-ны мэдлийн 12 шинжлэх ухааны ротуудад 648 цэрэг, харин спортын ротуудад 381 цэргийн алба хаагч тус тус алба хааж байна.

Эх орноо хамгаална гэдэг бол дан ганц цэрэг, армийн үүрэг бус бүх нийтийн үйл хэрэг, мөн орон нутгийн хамгаалалтад тулгуурлах ёстой гэж үзэх болсон. Тийм ч учраас 2015 онд УИХ-аар батлагдсан Монгол Улсын "Батлан хамгаалах бодлогын үндэс"-т энэ талаар маш тодорхой тусгагдсан байдаг.

Хурандаа Р.Энхболд

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
qweasd(202.21.106.111) 2017 оны 11 сарын 09

haha Mongol uls geh shig chi ooroo tsereg bolood yv

0  |  0
munhnaran eejee(66.181.182.226) 2017 оны 11 сарын 07

MONGOLD INGEH N ZUV TSOOHON HUNTEI UCHIR

0  |  0
Зочин(202.179.31.119) 2017 оны 11 сарын 07

Ойлгомжгуй мэдээлэл нийтлэхээ больчих.Оросын арми гэж эхлээд суулдээ УИХ-ын 2015 оны ч гэх шиг.

0  |  0
зочин(103.87.255.66) 2017 оны 11 сарын 07

ОХУ-ын хугацаат цэргийн алба гэж байснаа юу болоод явчихваа. Тийм ч учраас 2015 онд УИХ-аар батлагдсан Монгол Улсын ”Батлан хамгаалах бодлогын үндэс”-т энэ талаар маш тодорхой тусгагдсан байдаг гээд

0  |  0
Top