Азийн хамгийн хариуцлагатай бизнес Монголоос тодров

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

Цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хүний арьсанд хэрэгтэй тэжээлийг өгөх өвөрмөц болон шинэлэг органик бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, дэлхийд танигдаж байгаа брэнд бол “Lhamour” юм. Тус брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан манай сэтгүүлийн “Шинэ үе” буланд оролцож байсан билээ. Нэгхэн жилийн өмнө найман ажилтантай байсан үйлдвэр нь өдгөө 34 хүнтэй болон өргөжиж, бүтээгдэхүүн нь дотооддоо төдийгүй гадаадад нэр хүнд олоод байна.

Тэгвэл “Lhamour” брэнд Азийн хамгийн хариуцлагатай жижиг дунд үйлдвэрээр нэрлэгдэж, Д.Хулангийн “NHK world” суваг бүрэн хэмжээний баримтат кино хийн, дэлхийн 148 оронд цацсан байна. Мөн тэрээр Азийн хамгийн хариуцлагатай жижиг дунд үйлдвэрийн шагналаа авсны дараахан Ази номхон далайн шилдэг залуу бизнес эрхлэгчдийн тэмцээнд оролцож, шилдгээр шалгаран түрүүлжээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Магтаал(182.160.3.23) 2017 оны 11 сарын 09

Ёостой сайн байна ер нь улс төр нийгмийг стрессжүүлж байхад эгэл ард олон та нарын гэгээн цагаан амжилт анагаач эм мэтл тустай өайдаг

0  |  0
М(59.153.114.199) 2017 оны 11 сарын 08

Мундаг охин

0  |  0
mongol(202.70.33.242) 2017 оны 11 сарын 08

sain bn duu mini itgelteigeer shantralgui uragshaa yavaad baigaarai

0  |  0
Top