Техаст халдсан эрэгтэй сэтгэл мэдрэлийн эмнэлгээс оргосон байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс Техаст болсон халдлагын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр тус мужийн сүмд болсон халдлагыг Холбооны мөрдөх товчооны 100 гаруй ажилтан мөрдөн шалгаж байгааг хэлсэн байна.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дээрх хэрэгт бүх анхаарлаа хандуулж, цаашид террорист халдлага гарахгүй байх тал дээр хичээнгүйлэн ажиллаж байгаа аж.

Техаст хүмүүс рүү буудсан этгээд 2012 онд сэтгэл мэдрэлийн эмнэлгээс оргосон байсан талаар цагдаа нар мэдээлсэн байна. Түүнийг АНУ-ын цэргийн агаарын хүчинд алба хааж байсан ч гэж мэдээлжээ. Гэмт этгээд энэ сарын 5-нд Сазерленд-Спрингс хотын сүмд байсан хүмүүс рүү гал нээж, 26 иргэний аминд хүрч, 10 хүнийг шархдуулсан билээ. Энэ хэрэг АНУ-ын Ерөнхийлөгчийн Азид хийх айлчлал эхэлсэн өдөр болсон юм. Японд очоод байсан Трамп “Би хол байгаа ч нөхцөл байдлыг анхааралдаа авч байгаа. Энэ хэрэг бол ариун газар болох сүмд байсан хүмүүсийг хөнөөсөн аймшигт, өдөөн хатгасан үйлдэл байлаа” гэсэн билээ. Сүүлийн 14 хоногт АНУ-д иргэд рүү халдсан гурван тохиолдол гараад байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.46.216) 2017 оны 11 сарын 09

АНУ ийм л гажиг болчихоод байгаа юм даа.

0  |  0
Top