Трамп хориотой газраас ”жиргэжээ”

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

Хятад улсад “Твиттер” ашиглахыг хориглодог билээ. Тэгвэл Азийн орнуудаар айлчлал хийж яваа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бээжинд “Твиттер”-ээ ашиглажээ. Трамп Бээжинд ирээд Хятадын удирдагч Си Жинпин, Тэргүүн хатагтай Пөн Люан нартай Хориотой хотод мартагдашгүй сайхан өдрийг хамтдаа өнгөрүүлсэн талаараа “жиргэсэн” байна.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн Азид хийж байгаа анхны айлчлал олон улсын анхаарлыг татаж буй. Трамп аль ч улсад очсон БНАСАУ-ын цөмийн асуудлаар ярилцаж байгаа билээ. Тэрбээр Хятадад очоод нэг хонож байна. Түүний айлчлалын гурав хоногт АНУ, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжих бололтой. Хоёр улсын удирдагч уулзсандаа тун таатай байгаа нь харагджээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.41.141) 2017 оны 11 сарын 09

Trump, Melania 2 tsarai muutai yumaa

0  |  0
Mr(150.129.141.38) 2017 оны 11 сарын 09

Roaming neesen bhad twitter facebook pokerstars bugd ordiin. Eniig medehgui bj setguulch geed yahav dee

0  |  0
Top