Йемен улс өлсгөлөнд нэрвэгдэж сөнөх аюултай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

Йемен улсад гурван жилийн өмнөөс бослого үймээн нүүрлэсэн билээ. Тус улсын удирдагч нь хөрш Саудын Арабаасаа цэргийн тусламж хүссэнээр дайралт эхэлсэн юм. Тэгвэл НҮБ-аас өнөөдөр аймшигтай мэдээлэл хийжээ. “Саудын Араб улс Йеменийг удаан хугацаанд бүслэлтэнд байлгаснаар сүүлийн олон арван жилд тохиолдоогүй их өлсгөлөн болох аюултай байна. Олон сая хүн амь насаа алдахын ирмэгт байгаа” гэж НҮБ мэдээлсэн байна.

Йемений босогчид хэд хоногийн өмнө Саудын Арабын нийслэл Эр-Рияд руу баллистик пуужин харважээ. Үүний дараа Араб улс Йемений агаар, газар, далайн гээд бүхий л боомтыг хаах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн өмнө ч Йеменд хямрал нүүрлээд байжээ. Хий, түлшний үнэ өсч, шаардлагатай бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас импортлон авдаг энэ улс мөхлийн ирмэгт хүрээд байна. Өлсгөлөн, элдэв өвчин газар авч эхэлснийг НҮБ-ын Хүмүүнлэгийн байгууллага мэдэгджээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
undraa(202.9.40.68) 2019 оны 09 сарын 26

Vnexeer aimshigtai ymaa tedniig xarsaar bgd vxvvlex gejvv yagad bvgd ijil xvmvvs bj daitaj bie biesee xunuudug bnaa enx tunx bie biedee tuslaad amidartsgaaj boldoggvil ym bx da

1  |  0
үнэн(66.181.184.161) 2017 оны 11 сарын 11

хүн дэлхийгээ өөрсдийгөө ХҮН л сөнөөнө шүү

0  |  0
Top