Хойд Солонгосоос оргож Өмнөд Солонгос улсад очсон цэрэг эдүгээ эмнэлэгт хэвтэж байгаа юм. Түүнд хоёр удаа мэс засал хийсэн бөгөөд бага багаар ухаан орж байгаа гэнэ.
НҮБ-ын Энхийг сахиулах хүчин нь түүнийг Өмнөдийн хил давж байгаа бичлэгийг өнөөдөр олон нийтэд үзүүллээ. Бичлэг дээр цэргийг ердөө 6-10 метрийн зайнаас Хойд Солонгосын 4 цэрэг буудсан нь бичигджээ.
Энхийг сахиулах хүчний талаас "Хойд Солонгос цэрэг ухаан орж өөрийнхөө нас болон нэрийг хэлсэн. Тэр бол 25 настай Ю Чанг Сонг гэдэг нэртэй цэрэг юм байна" хэмээв. Мөн цэргийг эмчилж байгаа Сөүл хотын Ажу эмнэлгийн зүгээс "Хойд Солонгос цэрэг зөвхөн нүдээ хөдөлгөж байсан бол одоо бага багаар ярьж өөрийнхөө тухай ярьж байгаа гэж мэдээллээ.
Тэрээр Өмнөд Солонгос улс мөн үү, би дуу сонсож зурагт үзмээр байна гэж хүссэн. Бид хүсэлтийг биелүүлэхээс гадна сэтгэл санааг нь тайван байлгахын тулд өрөөнд нь Өмнөд Солонгосын төрийн далбааг өлгөсөн" гэж хэлжээ. Хойд Солонгос цэргийг гардан эмчилж, 2 удаагийн мэс засал хийсэн тус улсын мэс заслын нэрт эмч И Гүг Жунг өнөөдөр цэргийн биеийн байдлын талаар албан ёсны мэдээлэл хийх юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
НҮБ-д хийх өөр ажил алга уу. Аль ч улс тэр тусмаа цэргийн тангараг өргөсөн хүн урвахад цаазын л ялтай байдаг.
zov shuu de hun saihan gazar amidrah estoi hurdan edgeesei