Габон улс 5000 айлын орон сууц, 1000 км зам бариулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

Газрын тосны нөөц нь барагдсаар байгаа Габон улс газрын тосны хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулах компанийн эрэлд морджээ. Эхнээсээ амжилтад ч хүрч байгаа бололтой. Сингапурт төвтэй газрын тосны аварга компани Олам компани газрын тосны илэрцтэй гэгдээд байгаа Габоны зүүн өмнөд мужид хайгуул хийхээр болсон байна. Тус компани Ерөнхийлөгч Али Бонготой удаан хугацааны гэрээ байгуулсан гэнэ. Габоны эрх баригчид газрын тосны нөөцөө нэмэгдүүлэхэд хүч хаяад зогсохгүй аж үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтцийн салбарт ихээхэн анхаарах юм байна. Энэтхэгийн "m3m" компани хямд үнэтэй 5000 айлын орон сууц барих төсөлд хөрөнгө оруулахаар болсон бол тус улсын өөр нэг компани Ramky 1000 км орчин үеийн хатуу хучилттай зам тавихаар болжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.26) 2017 оны 11 сарын 23

Танай гадаад мэдээ сүүлийн үед шал тэнэг болжихжээ, хмм.

0  |  0
х(124.158.109.140) 2017 оны 11 сарын 23

манд ямар хамаа байна

0  |  0
Top