Хоорондоо дайсагнасан харьцаатай БНХАУ Тайвань улсууд саяхан худалдаа хийх гэрээг үзэглэсэн нь шуугиан тарьж “түүхэн” хэмээн нэрлэгдэж байсан билээ. Тэгвэл талибуудыг газар нутагтаа орогнуулсан гэсэн шалтгаанаар байнга маргалдаж байдаг Ойрхи Дорнодын хоёр улс худалдааны гэрээ байгууллаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хүчин уйгагүй хүчин зүтгэлээр Афганистан, Пакистан улсууд худалда хийхдээ зам, газар нутгаа харилцан ашиглах гэрээг байгууллаа. Ингэснээр афганы ачааны машинууд Пакистаны нутгаар дамжин Энэтхэгтэй худалдаа хийх боломжтой болж байгаа юм. Тэд мөн Пакистаны боомтуудыг ашиглан далайн худалдаа хийх боломжтой болжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )