“Роллс Ройс”-ын хөдөлгүүрүүд доголдсон тул олон саяын алданги төлнө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

Австралийн хамгийн том авиа компани Кантас онгоцных нь хөдөлгүүрүүдийг нийлүүлдэг Роллс Ройс компанитай маргаан дэгдээгээд байна. Нийлүүлэгдсэн хөдөлгүүрүүдэд удаа дараалан доголдол гарч байсан тул Австралийн компани Англи хамтрагчаа шүүхэд өгөх шийдвэр гаргажээ. Английн компани ч төвөг удалгүй 100 сая ам,долларын нхөн төлбөр олгохыг зөвшөөрчээ. “Сингапурт сүйрлээ” гэж мэдээлэгдэж онгоцны хөдөлгүүр шатсан ч азаар нэг онгоц сүйрээгүй юм. Энэ нь тохиолдол бүрт хос хөдөлгүүрийн нэг нь шатаж байсантай холбоотой юм. Хэрвээ хоёр байгаад сүүлд нэг хөдөлгүүрээрээ төлөвлөгдөөгүй буулт хийсэн нь тогтоогдсон А380 онгоц доголдолтой хөдөлгүүртэй анхны тохиолдлыг үүсгэсэн бол үүний дараа дахин таван хөдөлгүүр зэрэг доголдсон тохиолдол гарсан бол юу болох байсныг төсөөлөхөд ч аймшигтай. Кантас компани дээрх явдлаас болж зургаан онгоцоо түр хугацаагаар ашиглалтаас гаргаж байсан юм. Хэдийгээр муухай хэрэг болох шахсан ч гэсэн хоёр компани хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээр болсон байна. Олон саяын нөхөн олговор авах болсон нь санхүүд нь сайнаар нөлөөлж, Кантасын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 550 сая орчим австрали долларт хүрчээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top