Цэргийн анги руу дайрч, 94 албан хаагчийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

Огаденийг чөлөөлөх үндэсний фронт гэх зэвсэгт бүлэглэл Эфиопийн цэргийн анги руу дайрч буудалцан ширүүн тулулдаан болжээ. Тулаанд 94 цэргийн албан хаагч амь насаа алдсан байна. Энэхүү бүлэглэл БХЯ-ны анги нэгтгэл руу халдах явдал байнга гардаг гэнэ. Энэ удаа тэд халдлагад өртсөн ангид хоригдож байсан 50 хоригдлыг суллаж оджээ. Эрх баригчдын зүгээс одоогоор ямар үйлдэл хийх нь тодорхойгүй байна.

Огаден нь сомали хэлтэн омгууд оршин суудаг муж бөгөөд ОЧҮФ нь тус мужийг Эфиопоос салган тусгаарлах зорилгоор 1984 байгуулагдсан аж.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top