Өмнөд Хятадын тэнгист орших арлуудыг БНХАУ эзэмшихийг санаархаж байгааг вьетнамчууд эсэргүүцэж байна. Вьетнамын газрын тос, байгалийн хийн хайгуулын хөлөг онгоц руу Хятадын эргийн хамгаалалтын хөлөг гал нээснээс болж ийнхүү эсэргүүцэх болжээ. Хятад, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайвань зэрэг улсуудын дунд Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын төлөөх сөргөлдөөн тасардаггүй байна. Хятадын эргийн хамгаалалтын хөлгийг чичирхийллийн судалгаа явуулж байсан Вьетнамын хөлгийн 120 км кабелийг тасалсан гэж буруутгаснаас газар нутгийн дээрх маргаан үүсчээ. Хөрш улстайгаа харилцаагаа муутгах хүсэлгүй эрх баригчид эсэргүүцлийг төдийлөн дэвэргэхгүй байгаа аж. Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан дэгдсэний дараа иргэд гар утас, интернэтээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байгаа гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Юм юм ч эхлэх нь дээ хеерхий. Ши дарга манайтай хилийн асуудалгуй гэчихээд их хурлын индэр дээрээс миний нутгийг уншсан нь гайхашруулсан зуйл болсон. Манайхыг неец гээд ярьдаг нь унэн болов уу. Сэрсэн лууг хэн номхруулж одоо зогсоох бол доо.