Путин: ОХУ-ын жишгийг дагаж химийн зэвсгийн нөөцөө устгацгаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Химийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдсэн орнуудын бага хурлын хүрээнд олон улсад хандан энэ төрлийн зэвсгийн нөөцөө устгахыг уриаллаа. Конвенцид нэгдсэн орнуудын 22 дугаар чуулганы төлөөлөгчдөд хандан Путин “Та бүхэн манай улсын жишгийг дагаж химийн зэвсгийн нөөцөө ойрын хугацаанд устга. Энэ арга хэмжээг авахад хүчин чармайлт гарган ажиллахыг химийн зэвсэгтэй орнуудад уриалж байна. Мөн Химийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдээгүй байгаа бусад улсыг үүнд нэгдэхийг уриалж байна” гэсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Химийн зэвсэг гэдэг нь хорт хий, химийн элдэв хорт бодис ашиглан хүн, амьтанд хор хөнөөл учруулах зорилгоор ашиглагддаг үй олноор хөнөөх зэвсэг юм. Химийн зэвсгийг хориглох гэрээгээр хорт бодисыг ялгаруулдаг зүйлүүд, бөмбөг, төхөөрөмжийг хэрэглэхийг хориглосон байдаг.

Өнгөрсөн 2016 оны байдлаар цөмийн болон химийн зэвсгийн 90 хувь нь ОХУ, АНУ хоёрт байна гэсэн судалгааны дүн гарсан билээ. НҮБ химийн зэвсгийг устгах ажлаараа дээрх хоёр улсад байсан химийн зэвсгийн 90 орчим хувийг нь устгажээ. Үлдсэн хувийг нь ойрын хоёр жилдээ бүрэн устгах боломжтойг НҮБ мэдээлсэн байдаг. Орос, АНУ хоёр хүйтэн дайны үеэс энэ зэвсгээр хөөцөлдсөнөөр өдгөө хадгалж байгаа газартаа асар их хор хөнөөл учруулж байгаа юм. Түүнчлэн химийн зэвсгийг алан хядах бүлэглэлүүдэд алдах юм бол хүн төрөлхтөн үгүй болох аюулд ч хүрч мэднэ. Дэлхийн хамгийн том террорист бүлэглэл “Исламын улс” л гэхэд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.104) 2017 оны 11 сарын 29

АНУ, ОРОС ХОЁРТ Л ХИМИЙН ЗЭВСЭГ БИЙ. ЮУТАЙ ҮНЭН.

0  |  0
Top