БНАСАУ-ын пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд уналаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

 Хойд Солонгос өнгөрсөн шөнө баллистик пуужин туршсан байна. Алсын тусгалтай пуужин 1000 км зайг туулж, Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ. Пуужин 4000 км хүртэлх өндөрт хөөрсөн гэж Пентагоны мэргэжилтнүүд дүгнэж байна. БНАСАУ-ын пуужингийн ээлжит туршилттай холбоотойгоор АНУ, Япон болон Өмнөд Солонгосын эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдааныг өнөөдөр хийхээр бэлтгэж эхэлсэн талаар АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Никки Хэйли мэдэгдлээ.

“Рёнхап” агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос нь нэгэн дор гурван пуужин харваж чадах байжээ. Өнгөрсөн шөнө хөөргөн туршсан пуужин нь Японы Аомори мужаас 250 км зайд унасан талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ицүнори Онодэра мэдэгдсэн байна. “Энэ явдал нь БНАСАУ-ын пуужингууд хэрхэн хөгжиж байгааг харууллаа” гэж Гадаад хэргийн сайд анхааруулжээ. Шинзо Абэгийн тэргүүлдэг Японы Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдаан зарласан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан хийжээ.

Хойд Солонгосын ээлжит хууль бус үйлдлийг олон улсын удирдагчид шүүн хэлэлцэж байгаа аж. Энэ нь олон улсын аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн үйлдэл боллоо гэж тэд үзэж байна. Олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл хийж байгаагаа ухаарах чадвар Пхеньянд байхгүй гэж АНУ үзжээ. Харин Ким Жон Уны увайгүй үйлдлийг тэвчих чадвар, ухаан АНУ-д байсаар ирснийг Доналд Трамп дахин сануулав. БНАСАУ-ын бодлогогүй үйлдэл дэлхий ертөнцийг хэврэг болгож байна гэж ажиглагчид дүгнэж байна. Хойд Солонгос нь өнгөрсөн есдүгээр сарын эхээр мөн алсын зайн тусгалтай пуужин харваж, тэр нь Японы газар нутгийг даван унасан билээ. Үүнийхээ дараа ч хэд хэдэн пуужин туршсан БНАСАУ-ын эсрэг хүч хэрэглэхэд АНУ бэлэн байгаа бол ОХУ, Хятад зэрэг орон нөхцөл байдлыг дипломат замаар шийдвэрлэх гарц хайхыг уриалдаг. Солонгосын хойгт үүссэн аюултай нөхцөл байдлыг дарж, улс орноо харийн түрэмгийллээс хамгаалахад нь туслахыг хүссэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн гуйлтад Путин татгалзсан гэхэд болно. Мүн Жэ Ин өнгөрсөн есдүгээр сарын эхээр ОХУ-д очихдоо Путинээс тусламж хүсч, олон улсад хандан Хойд Солонгост нийлүүлдэг бүхий л зүйлийнхээ нийлүүлэлтийг зогсоож, иргэдэд нь ч хориг тавихыг хүссэн. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Путин үүнийг хойд солонгосчуудын амьдралыг доройтуулах арга хэмжээ гэж үзэн дэмжээгүй юм.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ma(202.21.106.110) 2017 оны 11 сарын 30

Ene soliotoi dainii heneetei atigar buduun chotgoriig gazriin horsoos archuul taarna.

0  |  0
Zochin(66.181.161.21) 2017 оны 11 сарын 29

Dayn delhii enh taivan l baig.

0  |  0
kkkkk(202.21.106.157) 2017 оны 11 сарын 29

Holiin zain puujin turshihad Amerikiin umnuus Japan, korea hoyor hel am hiigeed bdag sonin shu. Amerikiig umuurch zulguidaad bdagiin. Nohoi ezniihee umnuus hutsaj bgaan boluu daa.

0  |  0
Kkk(66.181.161.99) 2017 оны 11 сарын 29

Za da muu yum holuur l bgaasai da

0  |  0
zochin(185.39.141.11) 2017 оны 11 сарын 29

ene hoid solongosiig amerik ezelchihvel hytad jinhene amitan boloh yum bgaa yum daa . amerik bvh zevsgee hujaagiin hil . hoidod bairluulaad . umhii komnist hujaaa 21 zuuniig bas l byldagdsaar tuulah uchirtai yumsan

0  |  0
Шударгынхан.(202.9.42.238) 2017 оны 11 сарын 29

АНУ бусад орныг турхирч нэгдэж Иракийг, Ливийг, афганыг түрэмгийлж алж хядаж шатаахаар энхтайванч бодлого болдог. Хойт Со пуужин туршихаар ОУ-ын аюулгйү байдалд заналдэг ямар учир байна вэ. Энэ хойт Со-гийн үйлдэл чинь эх орноо Ирак,Ливи шиг болгохгүй төлөө тэмцэл

0  |  0
зочин(202.9.41.201) 2017 оны 11 сарын 29

Юу л болоод байна даа.

0  |  0
Zochin(66.181.161.117) 2017 оны 11 сарын 29

Hoid Solongost buruu baihgui tednii uur hileng hen badraasan yum be zevuun Amerik tuunii bogsiig doloogch Yapon .omnod Solongos 2 shuu dee

0  |  0
Top