УНТЛАГЫН ӨРӨӨНИЙ ДИВААЖИН

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

“БРЭНД”-ИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ БИДНИЙ ЗИНДААГ ТОДОРХОЙЛОХ ТҮВШИНД ХҮРТЛЭЭ ХӨГЖЖЭЭ. БРЭНД БОЛ ЗӨВХӨН ХЭРЭГЛЭЭ БИШ. БРЭНД БОЛ ЗИНДАА. ТЭГВЭЛ ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ, НЭР ХҮНДИЙГ ХЭДИЙНЭ БИЙ БОЛГОЖ ЧАДСАН ДЭЛХИЙН ТОП БРЭНДҮҮДИЙГ МАНАЙ СЭТГҮҮЛ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. ЭНЭ ДУГААРТАА 135 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ АНУ-ЫН “SEALY” БРЭНДИЙГ ОНЦЛОВ.

УНТЛАГЫН ӨРӨӨНИЙ ДИВААЖИН

Хүн гурван газарт тав тухыг заавал мэдрэх учиртай. Энэ нь ажил, гэр, амрах ор гурав юм. Амьдралынхаа хамгийн их цаг хугацааг өнгөрүүлдэг эдгээр гурван орчин дунд онцлохгүй байхын аргагүй нь ор, унтлагын орчин. Учир нь хүн амьдралынхаа нийт цаг хугацааны 25 жилтэй дүйцэх хугацааг унтаж өнгөрүүлдэг. Тиймээс унтлагын өрөө тэр дундаа унтаж амрах ор, матрасыг сонгохдоо хамгийн тав тухтай онц гойдыг нь шилэн сонгох учиртай гэсэн үг. Өөрийн бие махбодийн онцлогт тохирсон матрас сонгох нь таныг өдөр бүр эрч хүчтэй, эрүүл зөв амьдралын хэв маягтай байхад тусална.

“SEALY” БРЭНДИЙН ОР, МАТРАСС НЬ НУРУУНЫ ӨВЧНИЙГ АНАГААХ ЗОРИУЛАЛТААР ЗОХИОГДЖЭЭ

Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн ор, матрасны “Sealy” брэнд нь олон арван жилийн турш нарийвчлан явуулсан судалгааны үр дүнд бий болсон дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Эрэл хайгуул, шинэ технологид тулгуурлан зохион бүтээсэн нь “Sealy” брэндийг дэлхийд борлуулалтаар тэргүүлэгч болгож чадсан тул өдгөө тус брэнд дэлхийн томоохон сүлжээ зочид буудлуудын эрхэмсэг хэрэглээ нь болтлоо хөгжив. 1949 оны эхэн үеэс АНУ-д нурууны өвчнийг анагаах судалгаанд дорвитой өөрчлөлт гаргасан Доктор Addison, Gartett, Poehling, Smith нарын тусгай судалгаан дээр үндэслэн “Sealy” брэндийн ор, матрасыг шинэчлэн зохион бүтээж эхэлжээ. 2006 оноос мэргэжлийн эмч нарын зөвлөл байгуулагдан “Sealy” брэнд матрассны түүхт судалгаа, шинжилгээг амжилттай үргэлжлүүлсээр байна. Тус зөвлөл нь хэрэглэгчдийнхээ бие махбодь, нойрсож байх үед нурууны галбирыг зѳв хадгалах, амар тайван, ая тухтай унтаж амрах нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр улам сайжруулах тал дээр ажилладаг ажээ.


САЛБАРТАА ХАМГИЙН ШИЛДЭГ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭГЧ

“Sealy” брэнд нь таныг дээд зэргээр амраахын тулд харьцуулшгүй тав тух, нурууг зөв байрлалд амраах тулгуурт байдал, мөн удаан эдэлгээ гэсэн үндсэн гурван шинж чанарыг зэрэг хангадаг. Нойрсож байх явцад S хэлбэр бүхий хүний биеийн тулгуур ясыг хамгийн таатай байрлалд хадгалж ядарсан булчингуудыг сэргээдэг. Ингэснээр таны нойрон дундах хөрвөөлт багасаж өглөө сэргэлэн цовоо, нуруу тань хөшихгүй сэрнэ.

ХАРЬЦУУЛШГҮЙ ТАВ ТУХ

Дээд зэргийн торго болон Австрали хонины ноосны хольцтой, нян бактер, тоосны хачиг үүсч vржихээс хамгаалсан хамгаалалт бүхий SmarTex® технологийн гадаргуу нь унтаж байх үед доороос хэт халуун оргих, чийг татах зэргээс сэргийлдэг. Цэвэр байгалийн гаралтай нэмэлт зѳѳлѳвч давхаргуутай. “Sealy” нь хамгийн дээд зэргийн чанартай материалиудаар хийгддэг тул хэрэглэгчдэд олон жилийн турш сэтгэл ханамжийг бэлэглэсээр ирсэн.

ТАНЫ НУРУУГ ЭРҮҮЛ, ЗӨВ, САЙХАН АМРААНА

“Sealy Posturepedic” пүршний систем нь бусад энгийн матрасны пүршнээс ялгаатай тул нойрсож байх үед хүний биеийн ѳвѳрмѳц хэлбэртэй тѳгс зохицож, нурууны бvх хэсэгт жигд үйлчлэн нурууг ѳвдѳлтѳѳс сэргийлж чаддаг.

ТҮҮХЭН ТОВЧОО

“Sealy” брэндийг үндэслэгч Daniel Haynes 1881 онд хамгийн анх хөвөнтэй матрасыг зохион бүтээж тэр цагаас эхлэн “Sealy” матрас гэх нэр бий болжээ. 1949 оноос Нурууны өвчнийг анагаах судалгаанд дорвитой өөрчлөлт гаргасан доктор Addison болон бусад эмч нар хамтарч судалгаа, шинжилгээг эрчимтэй хийж эхэлсэн. Sealy Posturepedic буюу бие махбодийн алжаал тайлах шинэ маттрасыг зохион бүтээсэн нь салбартаа эрүүл мэндэд зориулан гаргасан анхдагч бүтээгдэхүүн болов. Улмаар 1970 оноос эхлэн АНУ-ын зах зээлд тэргүүлэх байр суурийг эзлэв. Хүний нурууны эрүүл байдлыг урьтал болгосон цорын ганц шилдэг матрасны түүх ийнхүү эхэлжээ.

ОЛОН ЖИЛИЙН ЧАНАРТАЙ ХЭРЭГЛЭЭ

 “Sealy Posturepedic” матрасны пүршүүдийг хайрцаглан барьж байдаг UniCased®/ UniCased® XT бүтэц нь матрасны ерѳнхий эдэлгээг дээд зэргээр хангахаас гадна, хамт унтаж буй хүний хѳдѳлгѳѳний нѳлѳѳллийг багасгаж матрас хэлбэрээ алдахаас хамгаалдаг. “Sealy” брэнд матрасууддаа 10 жилийн албан ёсны баталгаа өгдөг.

ГОО ЗҮЙ, ДИЗАЙНЫ ТӨГС НАРИЙВЧЛАЛ

Бүх “Sealy Posturepedic” загвар нь гайхалтай гоо зүйн нарийвчлал бүхий дизайнтайгаар зохион бүтээгддэг. Учир нь инженер болон дизайнеруудын судалгаа шинжилгээ, олон мянган туршилтын үр дүнд салбарынхаа хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлдэг.


“SEALY” БРЭНДИЙГ ЮУ БУСДААС ОНЦГОЙ БОЛГОДОГ ВЭ?

ШАЛЧИЙЖ, СУУЛТ ӨГДӨГГҮЙ “ТИТАН” ПҮРШ

“Sealy Titanium” пүрш нь хүнийг нойрон дундаа ямар нэгэн хөдөлгөөн хийх үед нуруу болон хүний биеийн өвөрмөц хэлбэртэй төгс зохицон, нурууг хамгийн зөв тэгш байрлалд амрааж түүнтэй бүрэн нийцэх байдлаар зохион бүтээгдсэн.

ДЭЭД ЗЭРГИЙН ЗӨӨЛӨВЧ ДАВХАРГА

Таныг нойрсож байх үед дээд зэргийн тав тухтай байдлыг хангахын тулд “Sealy”нь салбарынхаа хамгийн өндөр чанар, стандарт бүхий, хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай зөөлөвч материалуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг.


ТҮҮХЭН ТОВЧОО

1977 оноос “Sealy” брэнд нь АНУ-ын зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэв.

1988 онд Пүршний шинэчилсэн загвар болох Sealy PostureTech бий болсон.

1990 оноос “Sealy” брэнд Америкаас хальж дэлхийд тэргүүлэх болов.

2001 онд Ая тухтай амрах байдлыг дээд зэргээр хангахын тулд технологийн дэвшил бүхий “Dual Support System” /DSS/ зохиогджээ.

2002 оны Өвлийн олимпт оролцсон АНУ-ын шигшээ багийг матрассаар хангах албан ёсны түнш болов.

2003 онд “Sealy” брэндийн “Судалгаа, шинжилгээний төв”-өөс матрассны эдэлгээ болон хэлбэрээ алдахаас сэргийлэн “UnicasedTM” буюу шинэ технологийн хувьсгал гаргасан.

2004 оны Зуны олимпт оролцсон АНУ-ын шигшээ багийг матрассаар хангах албан ёсны түнш болов.

2006 онд Дэлхийн зах зээл дээр улам их дэвшилт гарган Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлэв.

2014 онд Монгол Улсад албан ёсны анхны салбар дэлгүүрээ нээв.

ОЛОН ЖИЛИЙН ЭДЭЛГЭЭГ ХАНГАХ UNICASED ® БҮТЭЦ

Unikey, Unicased® технологиуд нь матрасны эдэлгээ даах чадварыг уртасгахаас гадна матрасны ирмэг хэсгийг ая тухтай байлгах, ашигтай гадаргууг нэмэгдүүлж, мөн хажуу дахь хүний хөдөлгөөний нөлөөллийг багасгадаг.

НЯН, БАКТЕР, ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМГААЛАЛТ

Олон жил хэрэглэгдэж буй матрасанд хүний гуужсан арьсаар хооллодог хэдэн сая бактер, тоосны хачиг амьдардаг. Тэгвэл “Sealy” брэндийн матрасанд агуулагдсан олон сая ProTex капсулууд нь нян бактер, тоосны хачгийг устгаж ариутгаж байдаг.

ХАЛУУН ОРГИХООС ХАМГААЛСАН “AIRFLOW” ТЕХНОЛОГИ

Хямд үнэтэй ихэнх матрас доороос халуун оргих, чийг татах, элдэв үнэр гарах зэрэг тухайн хүнд сөрөг мэдрэмжүүдийг төрүүлдэг. Харин “Sealy” матрасны “Airflow” технологи нь шөнийн турш температурыг хадгалж, тавтай сайхан унтаж амрахад тань тусална.


ДЭЛХИЙД ТАРХСАН БАЙДАЛ

“Sealу” брэнд нь 135 жилийн турш салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндээс гадна дэлхийд хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн юм. Тус брэнд нь дэлхий даяар 86 улс оронд борлуулагдаж, 100 сая гаруй гэр бүлд өдөр бүр сайхан амралтыг бэлэглэсээр байна. Харьцуулшгүй чанар, тав тух, удаан эдэлгээгээрээ дэлхийд алдартай “Sealy” брэндийн ор, матрасснууд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордоноос эхлээд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн Дубай дахь “Burj Al-Arab” болон “Four Seasons”, “Ritz-Carlton”, “St.Regis”, “Venetian” зэрэг таван одтой зочид буудлуудад ханган нийлүүлэгддэг. Тухайлбал, талын Монгол айлын эрхэмсэг хэрэглээ болсоор ирлээ. Өнөөдөр “Тempur Sealy Internetional” корпораци нь ор, матрасс үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн хэвээр байна. Ихэнх ор, матрасс адилхан харагдах боловч нарийн харвал дизайн, материалын бүтэц бүрэлдэхүүн, чанарын хувьд маш ялгаатай. Аливаа юмсыг олноор нь үйлдвэрлэж буй өнөө цагт, “Sealy” брэнд нь дэлхийн өнцөг булан бүрт байрлах 60 гаруй үйлдвэртээ салбарынхаа хамгийн чанартай, шилдэг бүтээгдэхүүнээ нэг нэгээр нь гар аргаар хийдгээрээ мөн л онцгойрдог ажээ.

ТАЛЫН МОНГОЛ АЙЛЫН ЭРХЭМСЭГ ХЭРЭГЛЭЭ “SEALY” MONGOLIA

Дэлхийд алдартай “Sealy” брэндийг анх 2014 оноос эхлэн “Пи-Жэй-Брос“ ХХК нь оруулж ирэн өдгөө Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр нь ажиллаж байна. Монголд албан ёсны хоёр салбар дэлгүүртэй

ТУС БРЭНД НЬ ДӨРВӨН ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА

1. ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН МАТРАС “Ультра-премиум” буюу тансаг зэрэглэлийн загварууд нь онцгой чанартай дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Дэлхийн ѳнцѳг булан бүрээс цуглуулсан хамгийн дээд зэрэглэлийн тансаг материалуудыг ашиглан нэг бүрчлэн гар аргаар хийдэг. Австрали хонины ноос, торгоны хольцтой дээд зэргийн тансаг гадаргуу болон хамгийн бат бөх титан пүршнүүдийн туслалцаатайгаар таны зиндааг тодорхойлох давтагдашгүй дизайн, үүлэн дээр нойрсох мэт тав тухыг санал болгодог. Тансаг зэрэглэлийн энэ матрасууд нь таныг болон танай гэр бүлийнхнийг энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүмүүс болгоно.

2. ЭНГИЙН АНГИЛЛЫН МАТРАС Sealy энгийн /премиум/ ангилал бүхий матраснууд нь дэлхийд хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүн юм. Чанартай түүхий эдээр хагас гар аргаар хийгдэж, харьцуулшгүй тав тух, удаан эдэлгээг санал болгодог.

3. ЗОЧИД БУУДЛЫН ТУСГАЙ АНГИЛЛЫН МАТРАССНУУД “Sealy” брэнд нь олон жилийн турш дэлхийн зочид буудлын үйлчилгээний салбарт нэр хүнд бүхий ханган нийлүүлэгч брэндүүдийн нэг байсаар ирсэн. Стандартын дагуу дээд зэргийн чанар, харьцуулшгүй тав тух, удаан эдэлгээ бүхий бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэн тухайн байгууллагуудын нэр хүнд, зиндааг илтгэх нэрийн хуудас нь болдог билээ.

4. ОР БОЛОН ДАГАЛДАХ ХЭРЭГЛЭЛ “Sealy” нь хамгийн дээд зэргийн чанартай матрасны зориулалтын суурь, ор, дагалдах хэрэглэлүүдийг мөн үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдвэрлэсэн матрасанд хамгийн сайн тохирох дизайн хийгээд чанарыг цогцоор нь хэрэглэгчдэдээ хүргэдэг.

ШИГТГЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоногт зөвхөн дөрвөн цагийг унтаж амрахад зориулдаг. Богино хугацаанд бөх нойрсохын тулд тэрбээр дээд зэргийн тав тухыг мэдрүүлэгч “Sealy” брэндийн ор, матрасыг хэрэглэдэг. Эрхэмсэг Монгол хүмүүн та ч бас Унтлагын өрөөний диваажинг “Sealy” брэндийн ор, матраснаас мэдрээрэй.

Эдгээр бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Sealy” брэндийн Монгол дахь салбар дэлгүүрээр зочлоорой. Sealy Gallery Ulaanbaatar Luxury Bedding showroom 3F, Zaisan Square Center Sealy Sleep Studio Premium Bedding showroom 1F, Hunnu Mall 7711-1190, 7711-1290 www.sealy.mn

2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top